Улаанбаатар 1c

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэхийг уриална

Анхбаяр 2017-07-18 09:33

2015 онд нээл­тээ хийснээс хойш уг жүж­гийг Франц, Испани, Польш, БНХАУ, Өмнөд Солонгос зэрэг оронд 50 гаруй тогложээ. Уг жүжиг нь алсын хараа амжилтын төлөөх хүсэлгүйгээс бусдын эрхшээлээр амьдарч, бус­дын мөрөөдлийг биелүү­лэх нэгэн шат гишгүүр нь болсноос сэтгэлдээ соёолж байгаа тэр мөрөөдлөө бодит болгохын тулд амьдралаа өөрчилж, мөрөөдлийнхөө төлөө тэм­цэх хэрэгтэйг уриална.
Жүжигт эгэл жирийн нэгэн хүү өөрийн авъяас бил­гээр олныг алмай­руул­сан тоглолт хийдэг циркийн жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхийг зорино.
Гэвч түүнээс өөр хэнд ч тэрхүү мөрөөдөл сонин биш, бүр шоолж, үл тоож байлаа. Цаг хугацаа улиран одсон ч бяцхан хүү мөрөөдлөө зүрхэндээ тээсээр л. Нэг л өдөр тэрбээр мөрөөдлийнхөө үнэ цэнийг ойлгоход туслах нэгэнтэй учирч, мөрөөдөлдөө хүрэх эхний алхмаа хийнэ. Тэр­хүү мөрөөдөгч хүү бол зо­хио­лын гол баатар Помодоро. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид