Улаанбаатар 1c

Монголчууд их хааныхаа булшийг олохыг хүсдэггүй

Анхбаяр 2017-07-20 10:19

Их хааныг оршуулмагцаа цэргүүд нь 1000 адуу  тууж, зам мөрөө балласан гэдэг. Тэр цагаас хойш 800 жил өнгөрсөн ч бунхныг нь олсон хүн байхгүй.  Их хааны бунханд эртний Монголын түүхийг агуулсан олон эрдэнэс байж болох ч монголчууд үүнийг нууц хэвээр үлдээхийг хүсдэг.  Гаднын эрдэмтдийн баг их хааны булшийг нууц товчоо, түүхэн баримт, бүр сансрын хиймэл дагуул хүртэл ашиглан хайсан ч амжилт олоогүй. Хамгийн хачирхалтай нь монголчууд хааныхаа булшийг олуулахыг хүсэхгүй байгаа нь юм. Зарим оронд Чингис хааны булшийг олбол дэлхийн төгсгөл ирнэ гэсэн ойлголт бий. Учир нь ЗХУ-ын археологчид 1941 онд XIV зууны үед Турк болон Монголыг захирч байсан хааны шарилыг олсны дөнгөж дараа нь Нацист германууд довтолж, Дэлхийн II дайн эхэлсэн билээ. Зөн билэгтэй хүмүүс үүнийг булштай холбон тайлбарладаг.  Гэвч монголчууд мууг зөгнөхөөс илүүтэй Чингис хаанд хүндлэл үзүүлж, амгалан нойрсог гэсэндээ булшийг нь хөндөхийг хүсдэггүй ажээ. Хэрэв тэгвэл их хааны хүслийг үгүй хийсэн хэрэг болно гэж үздэг байна. 
Монгол Улс бол  Их Британиас долоо дахин өргөн уудам, газар нутгийнх нь ердөө хоёр хувь нь зам. Хүн ам цөөнтэй, тархуу сууршьсан болохоор Гринланд тэргүүтэй хэдхэн арал л эн зэрэгцэж чадна. Түүнчлэн Монгол улс хадны сүг зураг буган чулуун олдвороор арвин.  Хүннүчүүд бол монголчуудын өвөг дээдэс гэж Чингис хаан үздэг. Тиймээс Хүннү гүрний их хаадын бунхнуудтай ойролцоо байж магадгүй гэж монгол археологчид таамагладаг. Хэрэв Хүннү хаадын бунхныг олбол Чингис хааных ямархуу байр байдалтай байгаа тухай жишээ авч болно гэв.  Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч Эрдэнэбаатар Хүннү гүрний хаадын бунхныг олжээ. Уг бунхан газраас доош 20 метрийн гүнд, модон австай, газар дээрээ чулуун овоотой байсан аж. Харамсалтай нь хулгайчид түүнээс урьтсан байсан ч Ромын шилэн, Хятадын морин тэрэг болон хэд хэдэн үнэт металл олдсон. Чингис хааны бунхан ч мөн адил хаа газрын эрдэнэс агуулж байгаа гэж эрдэмтэд таамагладаг учраас анхаарлыг их татдаг. Гэвч их хааныг ийн хүннүчүүд шиг оршуулсан бол Монголын хээр талаас олно гэдэг хэцүү. Домог яриагаар бол Чингис хааныг Хэнтийн нуруудын нэг болох Бурхан Халдунд оршуулсан гэх. Чингис хаан залуу байхдаа Бурхан халдун ууланд дайснуудаасаа нуугдаж байжээ.  Гэвч Бурхан Халдун нь Юнеско-гийн Дэлхийн өвд багтдаг, эмэгтэй хүн, гаднын хүн нэвтэрч болохгүй ариун дагшин газар юм. Тиймээс Их хаан тэнд нойрсож байгаа эсэхийг шалгах боломжгүй билээ. Дэлхийн зарим оронд Чингис хааны эзэлсэн улс орнуудын тухай ярьдаг бол монголчууд түүний юу бүтээснийг дурсдаг. Баруун, Зүүн ертөнцийг Торгоны замаар холбож, дипломат харилцаа, шашны эрх чөлөөг тэрбээр цогцлоосон. Цаасан мөнгө, шууданг санаачилсан тэрбээр дэлхийн талыг эзлээд зогсоогүй иргэншүүлсэн нэгэн юм. 

Эх сурвалж: bbc.com

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • дардан шар
    ЯАГААД Их хааны асар их баялагаас ЯДАЖ ТАШУУРЫН ХУГАРХААЙЧ АЛГА бна вэ.өвөрмонголд ч байхгүй,орчин үед босгосон хоосон ҮЛГЭРИЙН сүржин үзмэрүүд.Тэр их үйл явдлаас эд өлгийн,хот суурингийн УЛ МӨР ЗААВАЛ үлдэх ЁСТОЙ ЗААВАЛ.Харамсалтай олигтой юм алга ДА.,Гэтэл ХАСАГСТАНД тэр үеийн САРАЙЧИГ гхт өргөө хотуудын туурь, ЧИНГЭС хааны ууган хүү ЗҮЧийн шарил Бунхан түүхийг гэрчлэн оршиж бхмаа.МНТы эртны ХЭРЭЙД,НАЙМАН ,МАНГУТ,ЖАЛАЙР,ХОНГИРАТ аймаг овгууд болон ИХ ХААНЫ шууд угсаа болох ТӨРЕ чүүдын хэлхээг ХАСГУУД олон зуун жил тасрлалгүй өвлүүлж явааг нь СУДАЛЖ мэдээд ,,, БИ ШОКОНД ОРСИЙН Ш ДЭЭ..хэхэхэхМГЛ үндэсний дээл хувьцасхантаз,хөөрөг да_лян.шанз лимба хуучир ёчинтой урд зүгийн аялгуу нэвт шингэсэн ардын ДУУ. төрийн далбаан дээрхи ИНЯНманай эрдэмтэд эр эм загас гэж бурдаг бсн хэхэ гхм ЭНЭ ИХ ХЯТАДын соёлыг ЯАЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ.Бидны ӨВӨӨ ЭМЭЭгийн бидэнд өвлүүлсэн мөнгөн эдлэл эмээлын баавар.дэнзэн ташуур босоо захтай дээл ГХМт
    2017 оны 07 сарын 23 | Хариулах
Нийтлэлчид