Улаанбаатар 1c

Хагас жилд 200 мянган албан тушаалтан авлигын хэргээр шийтгүүлэв

Анхбаяр 2017-07-21 12:17

Энэ оны эхний хагаст бүх төвшний авлигын эсрэг байгууллага ойролцоогоор 1.31 сая орчим мэдээлэл хүлээн авсан бөгөөд сахилгын зөрчлийн 260 мянган хэргийг шалгасан байна. Мөн 210 мянган хүн ёс зүйн дүрмийг зөрчсөний улмаас шийтгүүлжээ. Шийтгүүлсэн хүмүүсийн дотор мужийн захиргаа болон яамдын 38 өндөр албан тушаалтан, түүнчлэн төрийн байгууллагад ажилладаг 1000 орчим хүн байгаа аж. Таван  жилийн өмнө Хятадын удирдагч Си Зиньпиний эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд гэхэд  300 мянга орчим албан тушаалтныг шийтгэжээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид