Улаанбаатар 1c

БНХАУ хиймэл оюун ухааны төв болно

Sergelen 2017-07-24 13:15

БНХАУ ирээдүйд хиймэл оюун ухааны хэрэгцээ, шаардлага тасралтгүй өсөх тул бусдаас хоцрохгүйн тулд 150 тэрбум ам.доллар зарцуулна гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн баасан гаригт Хятадын засгийн газар 2030 он гэхэд дотоодын хиймэл оюун ухааны салбарыг үсрэнгүй хөгжүүлнэ гэж тооцоолжээ. Тодруулбал, тус улс 2020 он гэхэд хиймэл оюун ухааны салбарт бусад оронтой ижил хэмжээнд хүрч, 2025 онд гүйцэж, 2030 он гэхэд энэ салбарын инновацийн төв болох зорилго тавьсан байна.

“CNN” агентлагийн мэдээлс­нээр, Хятадын Baidu, “Tencent” компаниуд хэдийнэ АНУ-д хиймэл оюун ухаан хөгжүүлэх төвүүдээ нээжээ. Өнөөдөр дэлхийн хамгийн хүчирхэг компьютеруудыг ашиглаж буй БНХАУ одоо хиймэл оюун ухааны салбарт дэлхийн бусад орнууд гэхээс илүүтэйгээр АНУ-ыг гүйцэх зорилго тавьсан нь энэ юм. Америкийн технологийн шилдэг компаниуд бүгд л хиймэл оюун ухааны салбарт их хэмжээний хөрөнгө оруулж байна. Энэ салбарт өрсөлдөхөөр гарч ирж буй гарааны компаниуд өнгөрсөн онд нийт таван тэрбум ам.долларын санхүүжилт авчээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид