Улаанбаатар 1c

Засгийн газрын зүгээс УИХ-ын гишүүдийн эрхэнд халдав уу

Анхбаяр 2017-09-07 11:37

Эрдэнэбатыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурсан 31 гишүүний гар утасны дугаар бүхий “Таны сонгосон Х.Нямбаатар гишүүн АН-тай нийлж Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан нь зөв үү” хэмээгээд тухайн гишүүний гар утасны дугаарын хамт “Эрхэм журмын нөхөр та санал хэлнэ үү” гэжээ. Уг нь Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсэг зурах эсэх нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Үүнийг нь ч хуульд цагаан дээр хараар бичсэн байдаг. Гэтэл Засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдээ буруутгасан мессежийг иргэд, намын гишүүд рүүгээ илгээж эхэлсний цаад сонирхол юу байна вэ. Эсвэл намын Бага хурлаас өмнө нь гарын үсэг зурсан гишүүдээ нийгэмд төдийгүй намдаа муухай харагдуулах гэсэн Засгийн газрын үйлдэл энэ байв уу. Ямарч байсан УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээ хэрэгжүүлснийх нь төлөө урвагч, шарвагчаар нь гэсэн Засгийн газрын энэ удаагийн үйлдэл байгаа оносонгүй.   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид