Улаанбаатар 1c

Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ

Анхбаяр 2017-11-06 10:34

Энэ үеэр ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү “Засаг даргын өргөн барьсан нийслэлийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт хангалтгүй, маш ноцтой алдаатай байна. Үндсэн чиглэлд орж буй үг, өгүүлбэр болгон 2018 оны нийслэлчүүдийн ажил, амьдралтай салшгүй холбоотой. Нэгдүгээрт, тоо баримтаар биднийг хуурсан байна. Тухайлбал, Улаанбаатарыг “Аз жаргалтай хот” болгох эхний жилийн 26 зорилтын хэрэгжилтийг 88 хувьтай байна гэж танилцуулсан. Энэ бол худлаа. НИТХ 2017 оны тавдугаар сараас хойш буюу эрх баригч Монгол ардын намын дотоод хагарлаас болж огт хуралдаагүй. МАН-ын энэ байдалд бид үнэхээр шүүмжлэлтэй хандаж байна” гэв. Тэрбээр нийслэлийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн цаасан дээрх тоо баримт дүгнэлт иргэдийн бодит амьдралтай нийцэхгүй байгааг дурдаад өдийд дууссан байх ёстой бүтээн байгуулалтуудын талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, 2.2 тэрбум төгрөгийн төсөвтэй Сэлбэ гол дагуух тохижилт, нэг тэрбум төгрөгийн төсөвтэй унадаг дугуйн зам, хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй Чингэлтэй дүүргийн XI хорооны цэцэрлэг, 1.5 тэрбум төгрөгийн төсөвтэй Ногоон технологид суурилсан гэр хорооллын загвар төвийн ажлууд огт эхлээгүй байгааг дурдсан юм. 
 

Бусад

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид