Улаанбаатар 1c

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

Анхбаяр 2017-12-07 09:33

Тэрбээр хэсэгчлэн хориг тавьсан тухай албан бичигтээ “2018 оны нэгдсэн төсвийг батлахдаа тухайн төсвийн жилд төсвийн тэнцвэржүүлэх орлогын хэмжээг 5.2 их наяд, зарцуулах зарлагын хэмжээг 7.7 их наяд байхаар тооцож, 2.5 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг баталсан байх бөгөөд нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ний 9.5 хувьд хүрсэн байна. Дээрх дүн мэдээнээс 2017, 2018 оны төсвийн зарлага болон алдагдал өмнөх жилүүдийнхээс ижил төвшинд, эрс өссөн байгааг харж болох бөгөөд эдийн засаг туйлдаж хүндэрсэн гэдэг шалтгаанаар ард иргэддээ ачааны хүндийг үүрүүлэх цөөнгүй шийдвэрийг гаргасан УИХ төсвийн зарлагаа бууруулж, алдагдлаа багасгах тал дээр дорвитой бодлого хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авахгүй байгаа нь онцгой анхаарал татаж байна” гэжээ. Түүнчлэн эрх зүйн талаасаа Үндсэн хуулийн хэд хэдэн заалттай зөрчилдсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлээд байсан юм. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш тавьж буй гурав дахь хориг юм. Өмнө нь Засгийн газрын гишүүдэд хэсэгчлэн болон 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьж байсан билээ.
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид