Улаанбаатар 1c

Оффшор бүсэд Сингапур, Хонгконг, Швейцарь Улсыг нэмлээ

Анхбаяр 2017-12-09 13:12

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар оффшор бүсэд хамаарах бүс нутгийн жагсаалтад Сингапур, Хонгконг, Швейцарь Улсыг нэмж оруулсан байна. Ингэснээр оффшорын эсрэг хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан түүний хамаарал бүхий этгээд тухайн бүс нутгуудад банкны данс нээлгэх, мөнгө байршуулах, үл хөдлөх хөрөнгө өмчлөх зэргийг хориглож байгаа юм. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “УИХ-ын нэр бүхий гишүүд олон улс болон Олон улсын валютын сангийн оффшор бүсэд хамаарах бүс нутгийн жагсаалтад Сингапур, Хонгконг, Швейцарь багтдаг ч манай улсын жагсаалтад байдаггүй гэдэг асуудлыг тавьсан. Үүний дагуу бид судалж үзээд, Засгийн газрын хуралдаанаар тус жагсаалтад эдгээр бүс нутгийг нэмж, шинэчлэн баталлаа. Мөн татварын ил тод байдлыг хангах, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчинг сайжруулахаар төлөвлөгөө баталсан” гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид