Улаанбаатар 1c

“Мазаалай”-н дараагийн хиймэл дагуулыг хөөргөнө

Sergelen 2018-02-01 09:42

Энэ хэлэлцүүлгийн зорилго нь өнгөрсөн онд хөөргөсөн “Мазаалай” хиймэл дагуулын дараагийн ээлжийн буюу микро хиймэл дагуулыг хөөргөх тухай асуудлыг хэлэлцэх явдал байлаа.  Энэ үеэр тус хиймэл дагуулыг ямар ашигтай, хиймэл дагуул хөөргөхөд боловсон хүчнээ яаж бэлтгэх, хэр хэмжээний хөрөнгө санхүүжилт орох талаар нээлттэй хэлэлцсэн юм. Хуралд Шинжлэх ухааны академи болон Астропарк, Онцгой байдлын ерөнхий газар, Уул уурхай, хүнд үйлдвэр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Цаг уур орчны шинжилгээний газар гэх мэт холбогдох чиглэлийн 30 орчим байгууллагын төлөөлөл, эрдэмтэн,судлаачид оролцов. Мөн Япон Улсын Хоккайдогийн их сургууль, Тохокүгийн их сургуулийн багш, профессорууд өөрсдийн судалгааны талаар илтгэл тавьсан юм.

Энэ үеэр МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар “Хэлэлцүүлгийн ач холбогдол нь уул уурхай, байгаль орчин аялал жуулчлал, малын бэлчээрийн хомсдол, доройтол, хотын утаа, гал усны аюул, түймэр гэх мэт тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглэлээ" гэв

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид