Улаанбаатар 1c

Төрийн өмчит компанийг хэрхэн хариуцлагатай болгох вэ

Анхбаяр 2018-05-22 21:12

Тэд үргэлж улс төрийн дарамт шахалтад байдаг бөгөөд хатуу хяналтаас гадуур ойлгомжгүй байдлаар ажилладаг хэмээн тус байгууллага тодорхойлж байна. Газрын тос, уул уурхайн салбарт судалгаа хийхэд хариуцлагагүй ТӨК-ууд их хэмжээний зардал гаргадаг боловч том олборлох салбартай улс орнуудын ТӨК-ууд улсын төсөвтөө нөлөө бүхий үүрэг гүйцэтгэдэг. ТӨК-уудын авлига, үр ашиггүй байдал эдийн засаг, улс төрийн тогтолцоонд муугаар нөлөөлдөг боловч Колумбын “Экопетрол” (Ecopetrol), Норвегийн “Статойл” (Statoil) зэрэг байгалийн баялгаа амжилттай удирдаж ажилладаг,  хөгжлийн хөдөлгүүр болж ирсэн хүчирхэг ТӨК-ууд ч бас бий. 
Амжилтад хүрсэн түүх, бэрх­шээлтэй тохиолдлуудыг харьцуу­ла­хад хэрхэн хариуцлагатай болсон тухай хариулт амар олдохгүй. Бразилын “Петробрас” компанийн жишээ үүнийг харуулдаг. Тус компанийн засаг­лал тогтолцооны хувьд нэрд гарч, гадаадын хөрөнгө оруулалт татан амжилттай ажиллаж байв. Гэтэл энэ байдал нь эргээд үндэсний улс төрийн хямрал дэгдээж, эрх мэдэлтэй, нөлөө бүхий хүмүүст улсын хөрөнгийг тэрбум тэрбумаар завших боломж олгосон байдаг. 

ТӨК-ийн үйл ажиллагааны тайлагнал, эрх мэдлийг хянаж, хэмжих боломжтой

ТӨК-ууд өөрсдөө авлигаас урьдчилан сэргийлэхээс гадна хүчтэй компанийн засаглал, үйл ажиллагаагаа олон нийтэд сайтар тайлагнах нь хариуцлагын эхлэл юм. ЭЗХАХБ-ын аргачлал нь Боловсруулах салбарын ил тод байдлын санаачлагаар тогтоосон стандартууд шиг энэ талаар олон тодорхой зорилго  тавьдаг.
2017 оны Ашигт малтмалын засаглалын индексийн 10 засаг­лал, ил тод байдлын үйл ажиллагаа­гаар 74 ТӨК-ийн гүйцэтгэлд үнэлгээ хийжээ. Тэгэхдээ удирдлагын үйл ажиллагааны үр ашигт байдлыг хариуцлагатай нь уялдуулж харсан байна. Мөн компанийн үйл ажиллагааны тайлагнал, аудит хийх заалтууд, сонирхлын зөрчлийн хамгаалалт зэргийг харуулжээ. Гэтэл ердөө есхөн компани сайн үнэлгээ авч, нөлөө бүхий ТӨК-ууд бүдэрчээ. Хамгийн гол нь тэдний  засаглалыг сайжруулах шаардлага их байв. Үүний тулд сайн засаглалтай ТӨК-уудыг жишээ татаж, тайлагналын  илүү сайн тогтолцоог хөгжүүлэх, боловсруулах салбарын төрийн өмчит компанийн ил тод байдлын удирдамжийг боловсруулжээ.     ТӨК-уудын ил тод байдал, засаг­лалаас гадна тэдний иргэдэд үзүүлэх үр өгөөжийг үнэлэхэд өргөн хүрээ хамарсан арга хэрэглэх шаардлагатай. Үйл ажиллагааг индексжүүлэн үнэлэ­хийн зэрэгцээ туршлага харгалзан үзэх зарим нэмэлт хүчин зүйл чухал болохыг харуулдаг.

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт чухал 

ТӨК-ууд гол төлөв том төсөв удирдаж, үндэсний үнэ цэнэтэй хөрөнгө эзэмшдэг. Хариуцлагагүй байх үед эдгээр компанийн хөрөнгө оруулалтын санхүүгийн өгөөж нь муу болно. Нэг хэмжээ бүх хүнд тохирдоггүйтэй адил ТӨК-ийн гүйцэтгэлийг задлан шинжлэхэд тэдний байнга хэрэгжүүлдэг олон ажил үүрэг бэрхшээл учруулах явдал байна. Ер нь эхлэл сайн байх нь ТӨК-ийн хувьд төр болон компанийн удирдлагын зүгээс тавьсан зорилгодоо хүрсэн эсэхийг үнэлэх  нэг том шалгуур юм. Зорилго нь тодорхой бөгөөд цаг хугацаатай байх ёстой. Мэдээж хэрэг олон улсын шалгуур үзүүлэлтүүд ч тус дөхөм үзүүлэх нь ойлгомжтой. Тухайн улс орны төрийн албан тушаалтан, шинжээчид зарцуулсан хэмжээний мөнгөө компаниудаас олж авдаг эсэхийг судлахын тулд өөрсдийн ТӨК, хувийн компанийн гүйцэтгэлийг харьцуулж болно.  

(Байгалийн баялгийн засагла­лын хүрээлэн орлогын бүрдүү­лэлт, татвар, санхүү, ажлын гүйцэтгэлийн талаар мэдээлэл өгөх 50 гаруй үндэсний газрын тосны компанийн шинэ мэдээллийн санг удахгүй ажиллуулж эхэлнэ).

Хууль сахиулагч, шүгэл үлээгч, сэтгүүлч, идэвхтэнүүд төрийн өмчит олон компанийн авлига авсан байж болох тохиолдлуудыг илрүүлсэн ажээ. Алжир, Бразил, Колумб, Ирак, Венесуэлийн ТӨК-ийн албан тушаалтнууд хээл хахуульд идэгдсэн нь тодорхой болсон. Орос, Нигери, БНКоУ-д улс төрийн хувьд тааламжтай компаниудад гэрээ өгдөг. Өмнөд Суданд бэлтгэгдсэн цэргүүдийг санхүүжүүлэх зэргээр хууль бус мөнгө шилжүүлдэг гэх мэт ТӨК-ийн хариуцлага хангалтгүй байгааг харуулах олон жишээ дурдаж болох юм. Үүнээс үүдэн авлигатай тэмцэх, хуулийн  хэрэгжилтийг сахих  хоточ нохойн үүргийг үр дүнтэй гүйцэтгэдэг бүлгүүдийн оролцоо нийгэмд эерэг хөдөлгөгч хүч болдог талаар зөвлөж байна. Үнэн хэрэгтээ хүчтэй дотоод хяналт (судалгаа, худалдан авалтын тогтолцоо зэрэг), компанийн улс төрийн толгойлогчдын хошуучлалын сацуугаар үр дүнтэй хуулийн хэрэгжилт ба гадаад хяналт, ТӨК-ийн авлигаас урьдчилан сэргийлэх гол тулгуур багана юм.
Компаниуд ажлаа сайн гүйцэтгэх, ёс зүйн стандартуудыг дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүү­лэхийн тулд гол төлөв яам, татварын байгууллага, ерөнхий аудитор, парламент, иргэний нийгэм зэрэг хяналт тавих үүрэг бүхий оролцогчид чухал байр суурьтай. Тэд нарийн шалгах, хэцүү асуулт тавих, үр дүнтэй ажиллахыг шаардах хэмжээний эрх мэдэл, улс төрийн орон зай, санхүүгийн хэрэгсэл, мэдлэгтэй байх ёстой. Тухайлбал, Мексикт салбарын зохицуулагч байгууллага, тэргүүлэгч ТББ-ууд зэргийг нэгтгэсэн холбооноос “Пемекс” компанид өгсөн гэрээнүүд болон газрын тосны шинэ гэрээнүүдэд олон нийтийн хяналт тавих ерөнхий аргачлалыг боловсруулж байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх, хариуцлага нь  авлигаас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй болох тухай нотолгоо байдаг. Тоо баримт үзэл бодлоо илэрхийлэх эрх, хариуцлагын ерөнхий түвшин ба олборлох салбар дахь ТӨК-уудын засаглалын стандартууд хоорондын хэлхээ холбоо чухал болохыг харуулдаг. Тиймээс идэвхтэй, үр дүнтэй хяналт бай­даг эсэхийг судлах нь ТӨК-ийн хариуцлагыг хэмжих нэг арга юм.  
Боловсруулах салбарын ТӨК-ууд нь янз бүр байна. Засаглалын  шинэчлэлийг ямагт эрэлхийлж байдгаас авахуулаад  үйл ажиллагааны чадавхи хомс, хэврэг компаниуд хүртэл аль аль нь бий. Ихэнх ТӨК чадвар, тэмцэлтэй холилдож, дунд хавьд нь явдаг. Тохирох  шинэчлэлийн төлөвлөгөө гаргахын тулд тухайн компанийн төрийн өмчлөгчид компани дээрээ давуу ба сул талуудаа  нарийн гаргах бодитой судалгаа хийх нь чухал юм.  Ер нь олон улсын оролцогч, төр, ТӨК-ууд хариуцлагатай холбоотой, яаралтай авч үзэх шаардлагатай бэрхшээлийг хүлээн зөвшөөр­дөггүй. Дээр дурдсан хариуц­лагын төрөл бүрийн асуудал ба ТӨК-ийн орчны мэдрэмжтэй шинжилгээ, улс орны улс төр, эдийн засгийн илүү өргөн хүрээг хамарсан тууштай шинэчлэлийн хувилбаруудыг нэн даруй  авч үзэх  шаардлагатай байгааг тус чуулга уулзалтаар дүгнэсэн байна. Энэ л үр дүнд хүрэх боломжийг нэмэгдүүлнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид