Улаанбаатар 1c

Ч.Улаан: Лобби бүлэг УИХ-ын ажлын хэсэгтэй хамтарч ажиллана

Анхбаяр 2018-05-30 13:33

Энэ үеэр “Алтан-Овоог дөрвөн жилд нэг удаа тахидаг байсан бөгөөд Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлиг гарч таван жилд нэг удаа тахих болсон. Энэ удаагийн тахилга VIII Богд гэгээн Живзундамба хутагтын зарлигаар Алтан-Овоог тахисны 105 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм” хэмээлээ. Тахилгын ёслолын бэлтгэл ажлыг Сүхбаатар аймаг болон Дарьганга сумын ИТХ хангаж байгаа бөгөөд их тахилгад зориулсан “Алтан-Овооны дуулал” хүндэтгэлийн тогтлолтыг энэ сарын 30-нд зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар болон УИХ-ын гишүүн Ч.Улаан нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар “Сүхбаатар аймгийн ИТХ өнгөрсөн 23-ны өдөр хуралдаж, Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, 2018 онд хийж, хэрэгжүүлэх Үндсэн чиглэлээ баталсан. Мөн энэ оны төсөв батлагдаагүй байсныг ИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэж баталлаа. МАН болон АН-аас тус бүр 16 төлөөлөгч сонгогдон ажиллаж байгаа. Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан төр засгийн үйл ажиллагаа зогссон байсан бол бид харилцан ярилцаж, хагаралд цэг тавьсан” гэлээ. 
УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй 15 гишүүн “Оюутолгой” төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх лобби бүлэг байгуулсан. Лобби бүлгийн үйл ажиллагаа болон хийж буй ажлынхаа талаар тэрбээр мэдээлэл өгөв.  
-Лобби бүлэг байгуулах шаардлага юу байв. ямар зорилго тавьж байгаа вэ?
-Лобби бүлгийн үйл ажиллагаа гурван үндсэн зорилгод чиглэгдэж байгаа. Нэгдүгээрт, “Оюутолгой” хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, хоёрдугаарт, үр ашиг өгөөжийг Монголын талд ашигтайгаар нэмэгдүүлэх арга замыг судлах, гуравдугаарт, Дубайн гэрээг шинэчлэн байгуулах гэсэн асуудалд анхаарч байгаа. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг удирдамжид заасан тодорхой асуудал, хугацааны хүрээнд ажиллаж, дүнгээ УИХ-д танилцуулж үйл ажиллагаа нь дуусгавар болно. Харин лобби бүлэг үйл ажиллагаагаа цаашдаа үргэлжлүүлж, УИХ-аас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг бодит ажил болгохын төлөө анхаарал хандуулахаар зорьж байна. 
-УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа энэ үед УИХ-ын гишүүд лобби бүлэг байгуулж байгаа нь ажлын хэсэгт итгэхгүй байгаагийн илрэл үү?
-Тийм санаа бидний дотор төрөөгүй. УИХ-ын гишүүд бараг бүгдээрээ ажлын хэсэгт ажиллах сонирхолтой байгаа. Энэ талаар мэдээлэлтэй, санал бодолтой олон гишүүн бий. Жишээ нь, би ажлын хэсэгт орж чадаагүй. Гэхдээ ажлын хэсэгт энэ олон гишүүнийг оруулах боломж байхгүй. Хоёрдугаарт, ажлын хэсэг асар их материалыг судалж, дүгнэлт гаргах ёстой. 2008 оноос хойшхи гэрээний хэрэгжилт, гэрээ байгуулах үйл явцаас эхлээд өнөөдрийг хүртэлх материалыг хоёр сарын дотор нэг бүрчлэн судлах боломж хязгаарлагдмал. Тиймээс манай лобби бүлэг ажлын хэсэгтэй хамарч ажиллая, тэдэнд дэм болъё, УИХ-аар асуудлыг хэлэлцэхэд хүн бүр тодорхой байр суурь, итгэл үнэмшилтэй байя гэдэг үүднээс байгуулагдсан. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид