Улаанбаатар 1c

Ш.Түмэнцэцэг мөнгөн медаль авлаа

Анхбаяр 2018-08-22 15:38

68 кг-ын жинд барилдсан “Хилчин” спорт хорооны тамирчин Ш.Түмэнцэцэг хагас шигшээ барилдаанд Тайванийн бөхийг 48 секундэд цэвэр ялснаар мөнгөн медаль хүртлээ. Тэгвэл 76 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин О.Насанбурмаа Японы бөхөд ялагдсан ч тус тамирчин финалд шалгарсан учраас шууд хүрэл медалийн төлөө барилдаж Киргизстаны бөхөд 4:2-оор ялагдсанаар тавдугаар байрт орлоо. 

Чөлөөтийнхнөөс гадна туялзуур сэлэмний хоёр эмэгтэй тамирчин шилдэг 32-т шалгарснаар тэмцээнээ дуусгалаа. Улсын дөрвөн удаагийн аварга Б.Гэрэлмаа хэсгийн тулаанд хоёр ялж, хасагдах шатанд үлдсэн. Тэрбээр эхлээд олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Солонгосын тамирчныг 5:3-аар буулган авч бяцхан шуугиан дэгдээсэн. Улмаар Филиппинийг 5:1-ээр ялсан ч хасагдах шатанд Сингапурын тамирчинд 15:9-өөр хожигджээ. Харин Г.Халиунаа хэсэгтээ нэг ялж, шигшээ 32-т үлдсэн ч Тайландын сэлэмчнийг дийлсэнгүй. Усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 4х200 метрийн буухиа сэлэлтэд уралдсан Монголын баг шигшээ наймд шалгарахдаа улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид