Улаанбаатар 1c

Туркийн Анкара хот дахь АНУ-ын ЭСЯ руу гал нээсэн этгээдүүдийг баривчилжээ

Анхбаяр 2018-08-22 15:58

Туркийн хэвлэлд мэдээлснээр халдлагын үеэр хүний амь эрсдээгүй бөгөөд Туркийн орон нутгийн цагаар өнгөрсөн даваа гарагийн 05:00 цагт уг хэрэг гарчээ.
Тус улсын Аюулаас хамгаалах газрын удирдлагууд “Халдлага үйлдсэн хоёр эрэгтэйг баривчилж, буу болон тээврийн хэрэгслийг нь хураан авсан” гэж даваа гарагийн орой мэдээлжээ. Сэжигтнүүд уг халдлагыг хамтран үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байна.

Пастор Андрев Брунсоноос болж АНУ Туркт хориг тавьсан бөгөөд үүнд Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Уг хандлагыг үүнтэй холбон тайлбарлах хүмүүс байгаа аж. АНУ-ын Элчин сайдын яамнаас халдлага үйлдсэн этгээдүүдийг шуурхай баривчилсанд талархаж буйгаа Туркийн Засгийн газар болон Цагдаагийн газарт илэрхийлжээ.

https://www.kuna.net.kw/ArticleDetails.aspx?id=2742999&language=en

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид