Улаанбаатар 1c

УИХ-ын дөрвөн гишүүнээс бусад нь олборлох салбараас ашиг хүртдэг эсэхээ мэдээлээгүй гэв

Анхбаяр 2018-08-31 14:38

Уг албан бичгийг хүлээн авсан болохоо 175 нөлөө бүхий албан тушаалтан бүгдээрээ утсаар баталгаажуулжээ. Гэвч эдгээр 175 албан тушаалтнаас 37 хүн хариугаа ирүүлж, 138 нь огт хариу өгөөгүй байна. Харин УИХ-ын гишүүдээс Н.Амарзаяа, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Ч.Улаан нарын дөрвөн гишүүн албан ёсоор хариу ирүүлж, дөрвөн гишүүн хариу өгөх шаардлагагүй гэсэн бол 25 гишүүн ямар нэг хариу өгөөгүй ажээ.

Мөн аймаг, нийслэлийн 62 удирдах албан тушаалтанд захидал илгээхэд 12 Засаг дарга, 13 ИТХ-ын дарга албан бичгээр хариу ирүүлсэн байна. Эдгээрээс зөвхөн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга хамаарал бүхий этгээд буюу төрсөн хүүгээ “Уран Сэлэнгэ” компанийн хувьцааны 50 хувийг эзэмшдэг гэж мэдүүлсэн байна. Энэ талаар “Төлсөн авснаа нийтэл” эвслээс өчигдөр мэдээлэл хийсэн бөгөөд “Миний Монголын газар шороо” хөдөлгөөны тэргүүн О.Отгонсайхан “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт ихээхэн чухал үүрэгтэй. Энэ утгаараа уул уурхайн салбарт асах их мөнгө эргэлддэг. Үүгээрээ дамжуулж улс төрд ихээхэн нөлөөлдөг. Тийм учраас уул уурхайгаас олсон орлогын ашгийг хамгийн сүүлд хэн хүртэж байна, тэр эзнийг ил болгох нь чухал” хэмээв. Харин “Хөвсгөл далайн эзэд” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмаа уул уурхайн нөөцийг өөрийн эзэмшилдээ авч, ашиглаж нөлөө бүхий улстөрчид өөрийн эрх мэдлийг ашиглаж компанидаа давуу байдал бий болгож, нийтийн баялгаас хумслаад байгаа юм биш биз гэдэг хардлага ганцхан Монгол гэлтгүй баялаг ихтэй орнуудын асуудал болоод байна.

Манай орны хувьд ч Ерөнхийлөгч хүртэл уул уурхайн баялгаас гучхан гэр бүл ашиг хүртээд байна гэж байсан. Ийм их баялагтай орон гуравхан сая хүнтэй байж яагаад ядуурал, ажилгүйдэл нь буурахгүй байгаа нь өмчлөгчдийг ил болгох шаардлага байгааг харуулж байна. Иргэний нийгмийн байгууллагууд уул уурхайн компаниудын хууль бус үйлдлийг илчилж, ил тод болгон, хуулиа хэрэгжүүлэхийг олон жил шаардсаар ирсэн. Зарим компанийн эзэд хувийн бизне­сээрээ олж авсан баялгийнхаа талаар мэдээлэх шаардлагагүй гэж ярьдаг. Гэвч Үндсэн хуулиараа газрын баялаг нийтийн баялаг юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид