Улаанбаатар 1c

ШШҮХ-гийн шинжээчид хахууль авч, хуурамч дүгнэлт гаргасан байх магадлалтай гэв

Анхбаяр 2018-09-14 19:22

Тодруулбал, ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг 30 хоног саатуулах саналыг прокуророос ирүүлснийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 10-нд хэлэлцсэн юм. Улмаар газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног саатуулах шийдвэр гаргажээ. Эх сурвалжийн өгүүлснээр дээрх шинжээчид нь бусдаас хахууль авч, хуурамч дүгнэлт гаргасан байх магадлалтай гэв. Мөн сэжигтэн Э.Солонго нь АТГ-ын дарга Х.Энхжаргалын ойрын хамаатан гэх бол С.Сэлэнгэ нь бие давхар учир цагдан хоригдоогүй гэлээ. Хэрэгт холбогдсон шинжээчид нь Бичиг судлалын лабораторийн шинжээчид юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид