Улаанбаатар 1c

Сонгинохайрхан дүүргийн багачууд эко цэцэрлэгтэй боллоо

Анхбаяр 2018-09-14 19:24

Эко цэцэрлэг байгуулах санаачилгыг тус клубын гишүүд 2017 онд гаргаж, хандив цуглуулж эхэлжээ. Хандивын аянд Монгол болон Америк, Тайван, Хонгконгийн ротари клубын гишүүд оролцсон байна. Төслийг “Эко ногоолин” төрийн бус байгууллага дэмжиж бүтээн байгуулалтыг хийжээ. Уг цэцэрлэгийг байгуулахдаа гэрийн шалан дор тусгай технологи суурилуулсан байна. Ингэснээр дулаан алдагдлыг бүрэн шийдэх боломжтой болсон гэдгийг “Эко ногоолин” төрийн бус байгууллагын удирдлагууд хэлсэн юм. Мөн гэрийн гадуур хүлэмж байгуулсан нь дулаан алдахаас бүрэн сэргийлээд зогсохгүй аль ч улиралд хүнсний ногоо тариалах боломжтой аж. Нарны эрчим хүч болон цахилгаан гэсэн хоёр сонголттойгоор эко гэр цэцэрлэгийг халаах бөгөөд эко суултуур мөн байрлуулсныг төсөл санаачлагчид онцолсон юм. 35 хүүхдийн багтаамжтай уг цэцэрлэгт хоёр багш багшлах ёстой. Уг орон тоог дүүргийн Боловсролын хэлтсээс гаргаж өгөхөө нээлтийн үеэр мэдэгдсэн юм. Түүнчлэн 84 дүгээр цэцэрлэгээс судалгаа хийсний үндсэн дээр аль ачаалалтай бүлгийг тус гэр цэцэрлэгт нэмж ажиллуулах юм байна. 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид