Улаанбаатар 1c

Эмэгтэй шатарчид 11 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна

Sergelen 2018-10-04 08:53

Эрэгтэйчүүдийн төрөлд 180 орны 185 баг оролцож буй нь дээд амжилт юм. Манай эрэгтэй багт ширээ­ний дарааллаар их мастер Ц.Батчулуун, олон улсын мастер С.Билгүүн, Н.Баттулга, Г.Мөнхгал, ФИДЕ мастер У.Насан­жаргал нар тоглож байгаа бөгөөд тав дахь өрөгт Гүрж-2 багт 1:3 -аар хожигдсон. Гэвч дараа нь манай эрэгтэйчүүд зургадугаар өрөгт Малайзыг 3:1-ээр “мадлан”, долдугаар өрөгт Венесэулийн багийг 2.5:1.5-аар буулган авсан ч наймдугаар өрөгт Узбекс­тантай 2:2-оор эвийн гэрээ байгууллаа. Нийтдээ дөрвөн хожил, хоёр тэнцээ, хоёр хожигдолтой манай эрчүүд арван оноотой найман өргийн дараахь байдлаар 50 дугаарт эрэмбэлэгдэж байна. Тав­дугаар ширээнд тоглож буй У.Насанжаргал зургаан өрөг тоглосноос дөрөв хожин, хоёр хайнцаж ширээн­дээ 16 дугаарт явна. Есдүгээр өрөгт манай эрчүүд Ираны багтай тоглох юм.

Эрэгтэй багуудыг найман өргийн дараа:

1. АНУ долоон хожил, нэг тэнцээ
2. Польш зургаан хожил , хоёр тэнцээ
3. Азербайжан зургаан хожил,  нэг тэнцээ, нэг хожигдол
4. Энэтхэг зургаан хожил,  нэг тэнцээ, нэг хожигдол
5. Франц зургаан хожил,  нэг тэнцээ, нэг хожигдолтойгоор тэргүүлж байна.

Тэгвэл эмэгтэйчүүдийн төрөлд 146 орны 151 баг оюун ухаанаа уралдуулж байгаа нь мөн л дээд ам­жилт ажээ. Манай бүсгүй­чүүд эхний дөрвөн өрөгтөө ялалт байгуулж, тэмцээнийг хошуучлагчдын нэг болж байсан. Харамсалтай нь тавдугаар өрөгт АНУ-ын багт 0.5:3.5-аар хожиг­дож, зургадугаар өрөгт “сэргэлт” авалгүй Румын шатарч­дад 1.5:2.5 оноогоор хожигдлоо.  Харин долоо болон наймдугаар өрөгт Ин­донезийг 3.5:0.5-аар, Польшийг 3:1-ээр хожиж, найман өргийн дараахь байд­лаар зургаан хожил, хоёр хожигдол, 12 оноотой 11 дүгээр байрт эрэмбэлэг­дэв. Манайхаас хоёрдугаар ширээнд тоглож буй Д.Номин-Эрдэнэ долоон өрөг тог­лос­ноос дөрөв хо­жин, хоёр тэнцэж, нэг хожиг­­дон ширээндээ найм­ду­гаарт яваа.  Манай бүсгүйчүүд ес дэх өрөгт Гүрж-1 багтай ухаанаа уралдуул­на.

Эмэгтэй шатарчдыг

1. БНХАУ зургаан хожил, хоёр тэнцээ
2. Украин зургаан хожил, хоёр тэнцээ
3. АНУ зургаан хожил, нэг тэнцээ, нэг хожигдол
4. Унгар зургаан хожил, нэг тэнцээ, нэг хожигдол
5. Азербайжан зургаан хожил, нэг тэнцээ, нэг хожигд­сон амжилтаар хошуу­чилж явна.
Шатрын 43 дугаар олим­пиад нөгөөдөр өндөрлөнө.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид