Улаанбаатар 1c

Та үүнийг мэдэх үү

Sergelen 2018-10-08 08:48

- Ихэнх хүмүүс тохойгоо долоож чаддаггүй. Энэ мэдээллийг анх сонссон хүмүүсийн 75 хувь нь тохойгоо долоох гэж туршиж үздэг.

-Харх, морь хоёр хэзээ ч бөөлждөггүй.

-Хэт хүчтэй найтаавал хавиргаа хугалах эрсдэлтэй.

-Уруулын будаг болгон найрлагандаа загасны хайрс агуулсан байдаг ажээ.

-Хүн унтаж байхдаа амьдралынхаа туршид нийт 70 төрлийн шавьж болон арван янзын аалз иддэг.

-Хүмүүс мөнгийг цаасаар хийдэг гэж боддог ч үнэн хэрэгтээ хөвөн, даавуу ашиглах нь олонтаа. 1932 онд АНУ-ын Вашингтон хотод модоор хийсэн мөнгийг богино хугацаанд ашиглаж байсан түүхтэй.

-Хүний  биеийн нийт ус арван хувиар багасвал шууд үхнэ.

-Хэрэв та задгай сансарт гарвал агаарын даралт байхгүй учраас багтарч үхэхээсээ өмнө дэлбэрэх аюултай.

- Хүний гэдсэнд хоёр долоо хоног тутам шинэ салст давхарга ургаж байдаг. Өөрөөр хэлбэл  эдгээр давхаргууд арьстай адил байнга төлждөг.

- Кетчупыг 1830-аад оны дунд үед эмийн зориулалтаар худалдаалдаг байжээ.

- Хүний гуяны яс бетон хананаас ч илүү бат бөх байдаг.

- Биднийг амьсгалах бүрт хавирга хөдөлж байдаг бөгөөд жилд таван сая гаруй удаа хөдөлгөөн хийдэг.

- Тэмээн хяруулын нүд тархинаас нь том байдаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид