Улаанбаатар 1c

26 компани 146.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

Sergelen 2018-11-15 11:30

Одоо­гоор уул уурхай, худалдааны салба­рын аж ахуйн нэгжүүд болох  орон нутгийн өмчит “Тавантолгой”, “Жуул­чин дюти фрий” зэрэг компаниу­дын ногдол ашиг тараалтын хэм­жээгээр тэргүүлж байна. Энэ онд 26 компани хувьцааны ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Тухайл­бал, “Таван­толгой” хувьцаат компа­ни нэгж хувьцаа тутам­даа 2410 төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон. Тус компани  2017 онд 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд  ТУЗ-өөс нь цэвэр ашгийн 94 хувь болох 126.9 тэрбум төгрөгийг тараах шийдвэр гаргасан юм. “Тавантолгой” компаний 51 хувийг эзэмшдэг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар эзэмшдэг. Тэгвэл “Жуулчин дюти фрий” компани нэгж хувьцаандаа 10,000 төгрөгийн ногдол ашиг хуваахаар тооцож, нийтдээ 653.6 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгожээ. “Монголын хөрөнгийн бирж”-ийн мэдээлснээр 2016 болон 2017 онд  тус бүр  27 компани ногдол ашиг тарааж байсан юм. Гэхдээ ногдол ашиг хэлбэрээр хуваарилсан нийт мөнгөн дүн нь 2016 онд 15 тэрбум, 2017 онд 69.6 тэрбум байжээ. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлд санхүүгийн жил дууссанаас 50 хоно­гийн дотор ногдол ашиг хуваа­рилах шийдвэрийг тухайн компанийн ТУЗ-өөс гаргана хэмээн заасан байдаг. Гэхдээ заавал ногдол ашиг хуваа­рилахгүй байж болох бөгөөд ингэхдээ яагаад хуваарилахгүй болсон үндэс­лэлээ хувьцаа эзэмшигч­­дийн хуралдаанд тайлагнах үүрэгтэй. Ногдол ашиг хуваа­рилахаар шийд­вэр­лэсэн тохиолдолд шийд­вэртээ хэзээ хуваарилахаа тусгах бөгөөд тухайн өдрөө ногдол ашгийг төлөөгүй бол хувьцаа эзэмшиг­чийн нэхэмжлэлээр алданги төлөх эрсдэл үүсдэг байна.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид