Улаанбаатар 1c

Монгол судлалын зургаан боть ном гарлаа

СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш Ардын багш, ШУ-ны гавьяат зүтгэлтэн С.Дуламын 1974 оноос хойш 44 жилийн хугацаанд бичиж нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн чуулганы зургаан ботийн сүүлийн гурван ботийг хэвлүүлэн гаргалаа. Сүүлийн гурван боть нь “Бэлгэдэл зүйн судалгаа”, “Соёл урлагийн судалгаа”, “Бурханы шашин, нийгэм, хэл шинжлэлийн судалгаа” нэртэйгээр өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ. Харин өмнөх гурван ботийг өнгөрсөн арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн байна. Эдгээр бүтээлүүд нь монгол судлал голлон хөгжсөн АНУ, ОХУ, ХБНГУ, БНХАУ, БНСУ, Франц улсын монгол судлалын төвүүдэд тухайн хэлээр нь хэвлэгдсэн байдлаар хэрэглэгдэж байгаа аж. Мөн энэхүү боть нийт 320 өгүүллээс бүтсэн байна. Өгүүллүүд нь монгол орны олон газраас болон хилийн чанадын монгол угсаатнаас цуглуулсан хээрийн шинжилгээний эх хэрэглэхүүнд тулгуурлан бичсэн гэнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид