Улаанбаатар 1c

Сэтгэл зүйн үйл явцыг ил гаргана

Зураач О.Золбоо­төгөлдө­рийн “Процесс” уран зургийн үзэсгэлэн ХААН банкны “Хаан” галлерейд энэ сарын 14-ний 19.00 цагаас нээлтээ хийхээр болжээ. Тэрбээр 2010 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн монгол зургийн ангийг төгсөж, Польш Улсын дүрслэх урлагийн сургуульд гурван жил суралцаад ирсэн аж. Польшоос ирсэн жилээ бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргасан байна. 2017 онд бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ “Зүүд зөнгийн хөргүүд” нэртэй гаргав. “Процесс” үзэсгэлэнд тэрбээр өөрийн дотоод хувь хүн болон сэтгэл зүй рүүгээ хандсан бүтээлүүдээ дэлгэх гэнэ.

Тухайлбал, хүн цаг үргэлж өөрийн дотоод мөн чанартайгаа тэмцдэг, аливаа шийдвэрийг хэзээ ч ганцхан “Би” гаргадаггүй, үргэлж гадны нөлөө сэтгэл зүйд хүчтэй байр суурь эзэлдэг, далд ухамсрынхаа өмнө хүний эрүүл ухаан  сул дорой байх тохиолдол байдаг. Мөн хувь хүн далд ухамсартаа захирагдан ухаангүй алхмууд хийдэг гэх мэтчилэн өөрт тулгардаг сэтгэл зүйн асуудлуудыг илэрхийлэн гаргахыг оролджээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид