Улаанбаатар 1c

Конор МкГрегор Теншин Насүкаватай тулалдахыг хүсчээ

Холимог тулааны “UFC” холбооны шилдэг тулаанч Конор МкГрегор Японы кикбоксын тамирчин Теншин Насүкаватай холимог тулаанаар өрсөлдөхийг хүсч буйгаа илэрхийллээ. Дөнгөж 20 настай Насүкава 2018 оны сүүлийн өдөр Токио хотод мэргэжлийн боксын таван холбооны дэлхийн аварга, 41 настай Флойд Мэйвэдэртэй тулаан хийж ердөө 140 секундын хугацаанд ялагдсан юм. Тэрхүү тулаан мэргэжлийн боксын дэвжээн дээр болсон.

Мэйвэдэр, МкГрегор нарын хувьд өмнө нь тулалдаж, Мэйвэдэр ялж байсан удаатай. Харин 30 настай Мэйвэдэр ирэх зунаас өмнө Насүкаватай тулалдахыг хүсч байгаа гэнэ. Ирланд тамирчин өөрийн твиттер хуудастаа “Би Токиод очиж, Теншин Насүкаватай холимог тулаанаар үзэлцэхийг хүсч байна” хэмээн жиргэсэн байна. МкГрегор хамгийн сүүлд өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедовтой тулалдаад, ялагдсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид