Улаанбаатар 1c

Монголын уран нугараачид “Дамбо” кинонд тогложээ

Циркт өссөн, нисдэг бяцхан зааны тугал Дамбогийн тухай өгүүлдэг хүүхэлдэй киноны шинэчилсэн хувилбарыг “Walt Disney” кино компани бүтээжээ. Киног ирэх гуравдугаар сарын 29-нд АНУ болон Их Британийн кино театруудын дэлгэцнээ гаргахаар төлөвлөсөн байна. Уг киноны найруулагчаар Холливудын алдарт найруулагч Тим Бюртон ажиллажээ. Харин киноны гол дүрд Колин Фаррел, Мишель Кэйтон, Дэнни ДеВито, Ева Грийн  нар тоглосон гэнэ.

Тэгвэл Монголын уран нугарагчид анх удаа “Walt Disney” кино компанийн кинонд тоглосон байна. Тодруулбал, Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар  “Дамбо” киноны туслах дүрд тогложээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид