Улаанбаатар 1c

Улиастайн 2000 цэргийн бослогын тухай киног удахгүй нээнэ

Бодит түүхээс сэдэвлэ­сэн “2000” уран сайхны киноны зургийг авч дуусжээ. Уг киноны трейлер албан ёсоор цацагдаж эхэлсэн бөгөөд  киног гуравдугаар сарын 1-нд албан ёсоор нээх гэнэ.

Манж Чин улсын эсрэг эх орон, эрх чөлөөний төлөөх монголчуудын түүхэн тэмцэл гэгддэг Улиастайн 2000 цэргийн бослогын тухай тус кинонд өгүүлэх аж. “2000” уран сайхны киноны зохиолчоор урлагийн гавьяат зүт­гэлтэн П.Батсайхан, ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, продюсероор З.Анхбаяр нар ажилласан байна. Кинонд МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Н.Батцэцэг, Д.Төмөртогтох, Д.Гүрсэд, МУСТА Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Ш.Доржсүрэн, Д. Баттөмөр нар тоглосон бөгөөд тэдний дунд нэгэн содон жүжигчин байгаа нь  хийлч Ч.Дэлгэрцэцэг юм. Тэрбээр анх удаа кинонд тоглож байгаа нь энэ аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид