Улаанбаатар 1c

Монголоос Азийн шилдэг энтертаймент нэвтрүүлэг тодорлоо

Азийн телевизийн сал­барын шилд­гүүдийг тодруул­даг “Asian Television Awards”  наадам нэгдүгээр сарын 11-12-нд Малайз Улсад боллоо. 23 дахь удаагийн наадамд анх удаа Монгол Улсаас “Mongol HD” телевизийн гурван нэвтрүүлэг дөрвөн номинацад нэр дэвшсэн байна.

Тодруулбал, шилдэг энтер­тай­мент нэвтрүүлэг, шилдэг нутаг­шуулсан шоу нэвтрүүлэгт төрөлд “The Voice of Mongolia”, шилдэг реалити шоу төрөлд “Shark Tank”, шилдэг асуулт хариултын нэвтрүүлэг төрөлд “Төрөх өрөөний тоглоом” зэрэг бүтээлүүд нээлттэй нэр дэвшүүлэлтээс шалгарч, өрсөлд­сөн аж. Тэгвэл эдгээ­рээс “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэг “Азийн шилдэг энтертайнмент нэвтрүүлэг”, “Азийн шилдэг нутагшуулсан шоу” гэсэн номинацад тэргүүлж, цом хүртжээ. “Азийн телеви­зүүдийн наадам”-ыг анх 1996 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн төдийгүй телевизийн салбар дотроос хамгийн ач холбогдолтой, гүйцэтгэлтэй, шилд­гийн шил­дэг бүтээлүүдийг тодруул­даг уламжлал тогтсон аж.

Жил бүр Австрали, Сингапур, Тайвань, Шри Ланк, Филиппин, Бутан, Шинэ Зеланд, Хонг Конг, Индонез, Малайз, Энэтхэг, Хятад, Тайланд зэрэг улс орны 44 телевиз, киноны салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн 44 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчийн баг 41 төрөлд нэр дэвшигчдээс 2-10 гэсэн оноонуудыг өгч, төрөлдөө хамгийн олон оноог цуглуулж чадсан нэр дэвшигч шалгардаг гэнэ. Энэ жилийн наадамд Азийн улс орнуудаас 2000 гаруй уран бүтээлч болон уран бүтээлүүд өрсөлдөж, 250 нь л нэр дэвшсэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид