Улаанбаатар 1c

Олон улсын өсвөрийн мисс, моделийн тэмцээнд “Андра”-гийхан аваргалжээ

Гүржид зохион байгуулагдсан “World Rising Stars” буюу олон улсын өсвөрийн авьяаслаг мисс, модель шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн “Андра” агентлагийн загвар өмсөг­чид оролцсон бөгөөд таван төрөлд аваргалсан байна. 

Тодруулбал, М.Ананд “Best model 2019”, “Best talent model 2019 WINNER”, Е.Уртнасан “Best model 2019 GRANDPRIX”, Н.Анужин “Best photo model 2019 WINNER”, Л.Мөнхдалай “Beauty of the year 2019 GRANDRIX”, “Dancer of the year 2019” гэсэн шагналыг тус тус хүртжээ. 

Сонирхуулахад, М.Ананд нь “Андра” академийн захирал, топ модель Х.Бадамгэрэлийн том хүү юм. “Мисс Монгол” аялал жуулчлалын холбооноос Монголынхоо өсвөрийн авьяаслаг мисс, моделиудыг олон улсын тэмцээнд оролцуулдаг уламжлалтай.  Энэ удаа­гийн олон улсын тэмцээнд “Андра” агентлагтай хамтран ажилласан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид