Улаанбаатар 1c

Шинэ үзэсгэлэнтэй танилц

Орчин цагийн Монголын дүрслэх урлагийн салбарт уран бүтээлч өөрийн дотоод ертөнцөө илэрхийлэн гаргасан монгол сюр­реалист бүтээлүүд зохих байраа эзлэн нийтийн хүртээл болсоор байгаа билээ.

Тэгвэл энэ чиглэлийн тод төлөөлөл болсон залуу уран бүтээлч О.Зол­боотөгөлдөрийн “Про­цесс” үзэсгэлэн “Хаан арт галерей”-д нээл­тээ хийв. Эмэгтэй хүний дотоод ертөнцийн зөрчил­дөөнийг гол сэдвээ болгон  харуулсан 15 бүтээл үзэсгэлэнд тавигдсан бөгөөд зураач бүсгүй “Процесс” үзэсгэлэнгийнхээ тухайд “Би аливаа  асуудалд эго-доо автаж ханддаг уу, далд ухамсартаа удирдуулдаг уу,  гомдлоо хэр удаан тээдэг вэ, сэтгэлийн шархаа удаан хадгалбал надад яаж сөргөөр нөлөөлдөг вэ, сэтгэл санааны асуудалтай нүүр тулахад нийгмийн нөлөө байдаг уу гэхчилэн өөртөө олон асуулт тавьж, асуултууддаа өөрийнхөө зургаар хариулт өгөхийг оролдсон” хэмээн өгүүлэв.

Зураач О.Золбоотөгөлдөр 2013 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан бол, 2015 онд 976 арт галерейд “Үүлсийн чимээ”, 2017 онд “Зүүд зөнгийн хөргүүд” үзэсгэлэнгээ тус тус олны хүртээл болгож байжээ. Мөн 2017, 2018 онд БНСУ-ын Бусан хотын урлагийн наадам, тус улсын Чанвон хотод болсон олон улсын MAMF  фестивальд оролцож, 2018 онд ОХУ-ын Саха улсын Якутск хотын Арт галерейд зураач Т.Найманчулуунтай хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байсан аж. Та бүхнийг ““Процесс” үзэсгэ­лэнд хүрэлцэн ирж, Мон­го­лын орчин үеийн сюрреа­лист урлагийн бүтээлтэй танилцахыг урьж байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид