Улаанбаатар 1c

Э.Амартүвшин Италийн хоёр театрт дуулна

Гавьяат жүжигчин, соёлын элч, дуучин Э.Амартүвшин ирэх хоёрдугаар сард Италийн Торино хотын “Театро Рэжио” театрын тайзнаа дуулахаар болжээ. Тэрбээр ирэх сарын 9, 12, 14, 16-ны өдрүүдэд Ж.Вердийн сонгодог бүтээл болох “Риголетто” дуурийн гол дүрд дөрвөн удаа дуулах ажээ. Баритон хоолойтон маань уг тоглолтын дараагаар Италийн Пьяченца хотын театрт Ж.Пуччинигийн “Тоска” дуурийн Гүн Скарпьягийн дүрд дуулна.

Энхбатын Амартүвшин нь сонгодог урлагийн “олимп” гэгддэг И.П.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны мөнгөн медаль, Пласидо Домингогийн нэрэмжит “Plаcido Domingo’s Operalia” дуурийн дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байрт шалгарч алтан медаль, Испанийн алдарт тенор Франческо Венасын нэрэмжит уралдаанаас мөнгөн медаль хүртсэн нэгэн.

Мөн  өнгөрсөн оны Евразийн 15 улсын мэргэжлийн хөгжмийн уран бүтээлчдээс “аварга”-уудыг тодруулдаг дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны нэр дэвшиж “BraVo” шагналын эзэн болж байсан билээ. Харин энэ удаад Монголын сонгодог урлагийг дэлхийд, тэр дундаа Италийн театрын тайзнаа эгшиглүүлэх нь.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид