Улаанбаатар 1c

Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээ 310 мянган төгрөг болжээ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг энэ сарын 1-нээс нэмэхээр шийдвэрлэсэн.

Нийгмийн даатгалын сангаас одоогийн байдлаар 408.3 мянган тэтгэвэр авагч сар бүр тэтгэвэр авч байна. Тэтгэврийн нэмэгдэлд улсын төсвөөс 119.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсаны дагуу энэ сарын нэгнээс тэтгэврийн хэмжээг 24-30 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 270 мянган төгрөг, тэтгэврийн дундаж 372.5 мянган төгрөгт хүрч байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид