Улаанбаатар 1c

О.Энх-Эрдэнэ “Дэлхийн авьяастан” шоуны хоёрдугаар шатнаас 97 оноо авлаа

“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУын Нью-Йорк хотод төвтэй CBS телевизийн нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцож байгаа. Нэгдүгээр шатанд үзэгчдийг төдийгүй шүүгчдийг алмайруулсан тэрбээр хоёрдугаар шатандаа мөн тэнцлээ. Тэрбээр тус шатанд шүүгчдээс 97 оноо (дөрөвдүгээр байранд эрэмблэгдлээ) авчээ.

Эхний хоёр шатны дараа 18 оролцогчоос тав нь хасагдаж, 13 оролцогч үлдээд байна. Шоуны үндсэн шүүгчээр жүжигчин Дрю Бэрримор, Их Британийн хошин шогийн жүжигчин Жеймс Горден, жүжигчин Ру Пол Андре Чарльз нар ажиллаж байгаа. Харин хөтлөгчөөр жүжигчин, комедиан Жеймс Корден сонгогдсон. “Дэлхийн Авьяастан” шоу үндсэн шүүгчдээс гадна туслах шүүгчидтэй бөгөөд дэлхийн 38 орны 50 туслах шүүгчийн сонгон оролцуулж байгаа аж.

Туслах шүүгчдийн олонх нь дуучин, хөгжимчин, продюсер байгаа бөгөөд Бразилын UFC-ийн тулаанч Андерсон Силва зэрэг сонирхолтой шүүгчид ч буй. Мөн Монгол Улсыг төлөөлж “Mongolia’s Got Talent” шоуны шүүгч, дуучин Rokit Bay оролцож байна. Дуучин О.Энх-Эрдэнийн хувьд продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлжээ. Тэрбээр “She ain’t no love song”, “Honky tonk сountdown” зэрэг дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгийн бэлтгэл ажлаа базааж байгаа гэнэ.

Түүний дуунуудын үг, ая, найруулгыг “Wishbone Studio”-гийн баг хариуцан ажиллажээ. Хүчирхэг хоолойтой дуучин О.Энх-Эрдэнэ “Wake up with you” дууныхаа клипийг сонсогчдодоо хүргэсэн бол саяхан “She ain’t no love song” дуугаа сонсогчдын хүртээл болгосон юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид