Улаанбаатар 1c

“Эрдэнэт”-ийн асуудлыг шалгахыг шаардав

Б.НОМИН, NPost.mn
2019-03-18 14:30

Ардчилсан залуучуудын холбооноос нийгэмд тул­гамд­сан асуудлууд болох “Эрдэнэт”-ийн 51 болон 49 хувь, ЖДҮ, ШХАБ-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. ЖДҮХС-гаас 120 орчим тэрбум төгрөгийг МАН-ын эрх баригч дарга нар ойр тойрныхоо хүмүүст авч өгч, жирийн иргэдийн боломжийг булаасан нь гэмт хэрэг гэдгийг хэлэв. Энэ гэмт хэрэгт нэр бүхий  6-7 сайд 20 гаруй гишүүн оролцсон байдаг.

Тиймээс ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан, шудрага ёс тогтоохын төлөө тэмцэж байгаа бол ‘ЖДҮ’-чин гишүүдийнхээ эрхийг түдгэлзүүлж, шалгуулахыг сөрөг хүчний залуус шаардсан юм. Түүнчлэн АЗХ-ын ерөнхийлөгч С.Эрдэнэболд “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлыг дахин шалгах хэрэгтэй байгааг хэлэв. Тэрбээр “Эрдэнэт”-ийн 51 хувийг “Стандарт” банкинд тавьснаас болж өдөрт 100 сая төгрөг, сард нэг сая гаруй ам долларын хүү төлж байна. Улсад учруулж буй хохирлыг барагдуулахын тулд хууль ёсны дагуу шалгах хэрэгтэй. Мөн Монголын төр яагаад давуу эрхээсээ татгалзсаныг шалгах ёстой. УИХ, АН-ын дарга асан З.Энхболд саяхан өгсөн мэдээлэлдээ “Энэ асуудлыг тухайн үед мэдээгүй” гэж хэлж байна. Энэ үнэн эсэх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оролцолгүйгээр төр давуу эрхээсээ татгалзсан учир шалтгаан зэргийг шалгах ёстой” гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид