Улаанбаатар 1c

“VIII Богд Жавзандамба хутагт”-ын амьдрал, түүхийг кино урлагт мөнхөлж үлдээнэ

Үндэсний эрх чөлөөний удирдагч VIII Богд Жавзандамба хутагт мэндэлсний 150 жилийн ойг 2019 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сарын 24-ний өдөр зарлиг гаргасан байдаг. Монгол төрийн хаан сууринд заларсан, төр шашныг хослон баригч, VIII Богд Жавзандамба хутагт нь өнө эртнээс улбаатай төрт улс, Монголын т усгаар тогтнолыг с эргээн мандуулах их үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан түүхтэй нэгэн. Энэ хүмүүний гавьяаг мөнхжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгаа хийх, кино бүтээх зэрэг арга хэмжээг зохион байгуулахыг ард иргэд, албан байгууллагад нэгэнтээ уриалсан байдаг. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндэсний төв номын санд “VIII Богд Жавзандамба хутагт шашин төрийг хослон баригч хаан хэмээхийн учир” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгууллаа.

Уг хуралд Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц,Богд хааны музейн захирал Ц.Эрдэнэбаатар, МУИС бол он ШУА-ийн эрд эмтэд, түүхчид хүрэлцэн ирсэн юм. Тэд өөрсдийн илтгэлээ сонсгохын зэрэгцээ хүрэлцэн ирсэн зочдын дунд хэлэлцүүлэг өрнүүлснээр эрдэм шинжилгээний хурал тун сонирхолтой болж өндөрлөлөө.

Тус хуралд хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаач болон тэргүүтнүүдийн илтгэлээс онцлон хүргэе.

Б.Няммягмар:VIII Богд Жавзандамба хутагтын түүхийг дэлхийд таниулах ажлыг хийх хэрэгтэй

(Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан доктор)

“Хос ёст хаад эрт үеэс Энэтхэг, Төвд, Монгол улсад “Хүрдэн” эргүүлэгч хаан хэмээх нэршилээр нэрлэгдэж ирсэн. Энэ төрийн хаан нь номын багштай. Ингэснээр ази даяар хос ёсны уламжлал бий болсон. Номын ёсоор төрийг тэтгэж ард түмнийг амар түвшин байлгаж төрийг удирдах арга зарчим дэлгэрсэн гэж үзэж байгаа. Бид Чингис хааныг “Хүрдэн” хаан гэж урагшаа холбож ярьдаг. Иймд наймдугаар Богд Жавзандамба хутагтын амьдрал түүхээр кино хийвэл ард иргэдэд илүү ойрхон, ойлгоход хялбар болох юм. Энэ асуудлыг эрдэмтэн, судлаачид энэ удаагийн хурлаар онцолж байгаа. Миний бодлоор энэ түүхийг дэлхий нийтэд таниулахдаа англи хэл дээр “Википедиа”-аар дамжуулан түгээх ажлыг хийх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Дэлхийд Богд хаан Жавзандамба хутагт хаан гэж таниулах нь зүйтэй.

Ц.Эрдэнэбаатар:VIII Богдын талаар ном зохиол, шүлэг найраглалд сөргөөр дурдсаныг сэргээн тодотгох болно

(Богд хааны ордон музейн захирал)

“Богд Жавзандамба хутагт 1874 онд Төвдөөс халагдэж ирэхдээ Монгол Улсын шашны тэргүүнээр залагдаж ирсэн байдаг. 1911 онд Монгол Улсын төрийн хаанаар өргөмжлөгдсөн. Иймд шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаан, наран гэрэлт, түмэн наст Богд Жавзандамба хэмээн нэрийддэг.

Энэ хурлаар ийн нэрийдсэний утга учир, ач холбогдлын тухайд авч хэлэлцсэн. Монголчууд эртнээс хос ёсны онолоор төр, түмнийг удирдах уламжлалтай байсан. Хамгийн гол нь Төр нь шашнаа бататгадаг, Шашныг төр нь мандуулдаг учиртай. Цаад утгаараа ард түмний шүтэх эрх нэг зүгт чиглэгдсэн байхад тэдний үнэт зүйл нэг тал руу хөгжих нь их ач холбогдол өгч байгаа юм гэдгийг тодотгосон. Өөрөөр хэлбэл, 1911 оны Чин гүрний мандан бадралт буурч Дундад иргэн улсад шилжих үед Манж, Чин гүрэнд дагаар орсон. Дундад иргэн улс дараагийн төрийг залгамжлагч гэдэг утгаараа Монгол Улс дундад иргэн улсын харьяа болчих гэм байсан. Түүнийг олж харсан VIII Богд “Энэ л цаг үед бүгд нэгдэн нийлж нэгэн х орныхоо тусгаар тогтнолыг олж авахгүй бол монголчууд миний найман дүрийг шүтсэний хэрэг гарахгүй” гэж хэлж байсан. Олон зууны турш Өндөр гэгээн Занабазараас эхлээд шүтэж ирсний ач тус нь Монгол Улсын тусгаар тогтнол байж гэдгийг түүх харуулсан. Богд хааны талаар ном зохиол, шүлэг найраглалд сөргөөр дурдаж түүхийг бүдгэрүүлсэн. Энэ түүхийг сэргээн тодотгох зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдсан. Цаашид ч урлаг, уран зохиол, судалгааны ажил,архив, баримтат болон уран сайхны кино зэрэг бүтээлээр VIII Богд Жавзандамба хутагт хааны түүхийг тодотгох хэзүг оюун санаагаа төвлөрүүлж улс, эрэгтэй байгаа юм.

Өдгөө Богд Жавзандамба хутагт гэж хэн бэ гэдгийг тодотгох Богд хааны ордон музей, үндэсний номын сан, бусад музей, архив зэрэг түүхийн мөр үлдэж. Ийн олон талын дэмжлэгтэйгээр Богд хааны жинхэнэ төрхийг таниулах зорилгоор хэрэгтэй ажлууд хийгдэнэ гэдгийг хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаач, түүхчид онцолж байлаа. Тухайн цаг үед VIII Богд Жавзандамба хутагт хаан шинэ дэвшилтэт үзэл буюу техник технологийн инновацийг дэмждэг байсан аж. Мөн найман дүрээс хэд хэдэн зүйлээр өвөрмөц. Жишээлбэл, Гавжийн давжаа барьсан, хатан буулгасан хаан гэдгээрээ онцлогтой гэдгийг дурдан тэмдэглэлээ. Иймд түүний Монгол Улсын түүхэнд үлдээсэн гавьяаг бичихгүй, дурдахгүй байхын аргагүй хэмээн эрдэмтэн, судлаачид үзэж буй юм. Тийм учраас энэхүү эрдэм шинжилгээний хурлаар түүхээс улбаатай олон шинжлэх ухааны баримтууд сөхөгдсөн юм. Түүнчлэн энэ цагт VIII Богд Жавзандамба хутагт хааны үйл хэргийг бодитоор үнэлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөнө хэмээн эрдэмтэн судлаачид хэллээ.

Монголын Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц хэлэхдээ, “Богд хааны талаар түүх уламжлалаа эргэн харах хэрэгтэй цаг болжээ. Сайхан цаг ирж байна. Эрх чөлөө гэж зүйл юутай сайхан бэ. Аливаа түүхийг үнэнээр нь өгүүлэх гол хүчин зүйл болдог юм болов уу гэж бодох боллоо. Өнгөрсөн түүхээ харвал дандаа гүтгэсэн үзэгдэл ажиглагдана. Үзэл суртлын нийгэм ямар аюултай байдаг вэ гэдгийг би өөрөө мэдэрсэн. Аль болох үнэнээс зугтааж, аливаа зүйлийг тааруулж бичдэг. 300-400 жилийн түүхийг их харлуулсан шинж чанарууд харагдаад байгаа. Түүх үнэн бодитойгоор эргэж ирсэн. Богдын талаар багш нарын айлдвараас үзэхэд огт муу ярьж байгаагүй. Монголын тусгаар тогтнолын төлөө сайн сайхан үйл хийсэн. Нийгмийн алдаа оноог үнэн зөвөөр нь гаргах гэж хичээсэн. 1990 он гарсаар оюун санаандаа хувьсал хийх цаг явагдаж эхэлсэн. IV, VII, VIII, Х Богдууд их сайхан түүх бичсэн. Тэр дундаа VIII Богд Жавзандамба хутагт их түүхийг бүтээсэн.

Аль ч нийгмийн үед цаг гайгүй байсан бол түүх гуйвахгүй байлаа. Эцэст нь хэлэхэд, түүхээ ойлгодог болцгооё. Залуу хойч үедээ Богд Жавзандамба хааны талаарх түүхийг үнэн зөвөөр ойлгуулах чухал цаг айсуй хэмээн айлдав. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал “Богд хааны зарлигаар шинээр бүтээсэн бурхан шүтээн” “1911 оны Монголын үндэсний хувьсгалын удирдагч, эцэг VIII Богд Жавзандамба хутагтын үйл ажиллагааг бодитоор үнэлэхүй”, “Монголын бурхан шашин, Түвдийн бурхны шашны Жонан урсгалийн тэргүүн IX Богд Жэвзундамба хутагт” “Хос ёст төрийн уламжлал, Богдын ордон дахь албан тушаал гэсэн сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн нь энэ билээ. Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг ийнхүү өндөрлөж хүрэлцэн ирс эн эрд эмтэн, судлаач зочид Үндэсний төв номын сангийн номын музейгээр зочилсон юм. Тэнд өнө эртний арвин их түүхийг шингээсэн, үнэт өвүүд хадгалагдаж байна. Шар даалимбанд дөрвөлжин болгож баринтагласан судрууд байхын зэрэгцээ шилэн хоргонд түүхт ном судрыг дэлгэн тавьжээ. Тус музейд Богд хааны үеийн ном судар ч мөн дэлгэгдсэн байх.

Ямартай ч эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар өнгөрсөн хугацаанд VIII Богд Жавзандамба хутагт хааны талаарх түүхийг харлуулсан үзэгдлийг сийрүүлж энэхүү хүмүүний үйл хэргийг ард иргэдэд үнэн зөвөөр ойлгуулж сайн сайхан үйл хэргийг нь дэлгэцнээ мөнхлөнө гэх шийдэлд хүрсэн юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид