Улаанбаатар 1c

3х3 шигшээ багийн өмсгөл ФИБА-гийн музейд байршина

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Патрик Бауманн агсны нэрэмжит тэмцээн, хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны төлөөлөл оролцжээ. Швейцарь Улсын Женев хотноо байрлах Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу ФИБА-гийн төв оффист байрлах ФИБА музейд 2017 оны ФИБА 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монгол Улсын Үндэсний шигшээ багийн өмсгөлийг байрлуулах болсныг энэ арга хэмжээний дараа мэдэгдэв. Ингэснээр дэлхийн сагсан бөмбөгийн супер одууд, ФИБА-гийн Алдарын танхимын гишүүдийн хэрэглэж байсан үзмэрүүдтэй монголын шигшээ багийн өмсгөл энэ зэрэгцэн байршихаар болжээ. 2019 оны Дэлхийн аваргад оролцох бэлтгэлээ хангаж буй Монголын шигшээ баг дасгалжуулагч С.Тулгын хамт ирэх зургадугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ Женев хотноо ФИБА-гийн төв оффист зочлон, өөрсдийн гарын үсэг бүхий өмсгөлөө музейд байрлуулах юм байна. Өнгөрсөн оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг найман багийн нэгээр шалгарч манай улсын багйин спортын түүхэнд шинэ алхам хийсэн 3х3 шигшээ багийн хамт олон ахин нэг түүх бичиж буй нь энэ юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид