Улаанбаатар 1c

Х.Мандахбаяр: Цаашид залуу редакторуудад суралцах боломж бүрдүүлнэ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Монгол Улсын редакторуудын улсын зөвлөгөөн”-ийг “Эх хэлний Соёл ба хэвлэл мэдээлэл” сэдвийн дор зохион байгууллаа. Хоёр дахь жилдээ явагдаж байгаа тус зөвлөгөөнд Улаанбаатар хот болон орон нутгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд идэвхтэй оролцсон юм. Түүнчлэн хэл, шинжлэх ухааны эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж цахим хэвлэлийн хэл найруулгад анхаарах зүйлс, монгол хэлний найруулгад үгсийн сангийн баялгийг ашиглах нь, хэвлэл мэдээллийн редакторлах ажил, тулгамдсан асуудал, монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичгийн хэрэглээ ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

Энэ үеэр сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Редакторуудын улсын зөвлөгөөний үндсэн зорилго нь хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбарын өмнө тулгамдаж байгаа асуудал болох сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим сайтын сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл, мэдээ мэдээллийн хэл найруулгад онцгой анхаарлаа хандуулж учирч буй саад бэрхшээлийг арилгах, сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх гарц шийдлийг эрэлхийлэхэд чиглэж байгаа. Цаашид залуу редакторуудад суралцах бол омжийг эрэлхийлнэ. Сэтгүүлзүйн салбарын хамгийн том шалгуур бол редактор юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид