Улаанбаатар 1c

“Би траншейний нүх рүү уначих вий гэж их айдаг”

Энэ бол оёдлын үйлдвэрт ажилладаг, дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон хараагүй эмэгтэйн хэлсэн үг. Тэр Хайлаастаас хоёр автобус дамжиж өдөр бүр ажилдаа явдаг. Манай сонины өчигдрийн дугаарт нийтлэгдсэн сурвалжлага дотор энэ үг нь байгаа. Сурвалжлагчийн асуултад “Зүгээр суух нас биш ээ” гэж хариулсан байна лээ. Оёдол, эсгүүр гэдэг хараатай хүн хийхэд ч хэцүү хөдөлмөр. Харин хөдөлмөрч, гуйвашгүй тэр эмэгтэй траншейний нүх рүү унахаас айж байна. Дөрвөн хүүхдээ өсгөдөг ганц бие харааны бэрхшээлтэй хүн айлгүй яах вэ дээ. Манай дарга нар ажлаа алдахаас их айх юм. Тэгээд сонгуулиар мөнгө, халамж амалдаг.

Бидэнд төр засгаас өгөх гээд байгаа нийгэм нь “хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уух” агуулгатай мэт. Харин хүн төрөлхтний зориод байгаа ертөнц бол хараагүй хүн ч ажилдаа сэтгэл амар явж болдог орчин юм.

Үр дүнд нь ард түмний амьдралд ахиц гараагүй боловч төрөөс авах бөөн авлагатай үлдэнэ. Авлагатай хүн чинь ажил хийгээд ч яах билээ. Үүнийг гэрчлэх хүн сүрэг байрны сүүдрэвч, гудамжны булан болгонд бэлчиж байна. Бидэнд төр засгаас өгөх гээд байгаа нийгэм нь “хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи уух” агуулгатай мэт. Харин хүн төрөлхтний зориод байгаа ертөнц бол хараагүй хүн ч ажилдаа сэтгэл амар явж болдог орчин юм. Тийм орчныг бүрдүүлсэн улс орнууд ч бий. Бид тэдний баян тарганыг нь хараад адилхан болох гээд байдгаас биш сэтгэлгээг нь орхигдуулаад байдаг талтай. Тэгэхээр төрийн томчууд, хотын дарга нар минь ядаж траншейнаа бүртгээд, таглана уу даа. Уриа лоозонгоо “Хүүхэд тогонд цохиулж нас бардаггүй хот болно”, “Тагтай траншейнтэй дүүрэг” гэх мэтээр өөрчлөл дөө. Архичин хүн ч “Би архичин” гэж зөвшөөрсөн цагаасаа засардаг юм. Юун аз жаргал, баяр хөөртэй хот вэ. Энэ мэт энгийн зүйлээсээ эхэлье.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид