Улаанбаатар 1c

“Тэнгэрийн найзууд” фестиваль энэ амралтын өдөр болно

NPost.mn
2019-06-07 17:30

Нислэгийн улирлын нээлт болгон энэ сарын 8-нд “Sky friends & Ulaanbaatar 5th paragliding festival” “Цонжин болдог” дахь Нислэг төвд болохоор боллоо. Тиймээс уншигч та бүхэн энгийн нэгэн амралтын өдрөө аялагч, нисгэгчидтэй хамт галын наадам, амьд хөгжим, жазз, бөмбөрийн аянд дуулж бүжиглэн, адал явдалтай, шинэ содон үзүүлбэр, дурсамжаар дүүрэн өнгөрүүлээрэй.

Фестивалийн үед зохион байгуулагдах арга хэмжээг жагсаавал,

-Параглайдингийн цэгэн буултын нээлттэй тэмцээн

-Агаарын чөлөөт нислэгийн үзүүлэх тоглолт (онгоц, параглайдер, парамотор, парашют)

-Параглайдинг, парашют спорттой танилцах өдөрлөг, өөрийн биеэр хийж үзэх

-Параглайдинг тандем нислэг буюу зорчигчтой нислэгийн үйлчилгээ

-Дөрвөн дугуйт мотоциклоор аялах түрээсийн үйлчилгээ -Урлагийн тоглолт, шоу арга хэмжээ -Галын наадам -Жааз, амьд хөгжмийн тоглолт болох аж

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид