Улаанбаатар 1c

Энэ зуны онцлох зургаан хөгжмийн наадам

NPost.mn
2019-06-12 13:30

Д.Мягмарзаяа

Зуны нарлаг өдрүүдэд өнгө нэмэх хөгжмийн наадмуудыг залуустаа танилцуулъя.

THE TERRACE PARTY

Монголд хамгийн томд тооцогдох 1000 хүний багтаамжтай цоо шинэхэн ТERRACE дээр болох “The terrace party энэ” сарын 14-нд болно. Энэхүү үйл ажиллагаанд 21-ээс дээш насныхан оролцох бөгөөд такс нь 20 мянган төгрөг аж.

IBIZA MUSIC FESTIVAL 2019 IBIZA

электро хөгжмийн наадам энэ сарын 14-нд “Монгол шилтгээнд” зургаа дахь жилдээ болох нь. HUNNU MUSIC FESTIVAL 2019 “Хүннү” хөгжмийн наадам энэ сарын 28-нд “Монгол шилтгээн”-д болно.

PLAY TIME 2019

Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам “Play time 2019” 18 дахь жилдээ ирэх долдугаар сарын 5-7- нд болно. Энэхүү наадам нь Монгол Улсад 1990-ээд оны сүүлчээр, 2000-аад оны эхээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хөгжмийн шинэ дуугаралт, түүний төлөөлөл болсон хамтлаг, дуучид, тэдгээрийн дуу хөгжмийг олонд хүргэх тайз нь болсноороо онцлогтой. Тасалбар нь өдрөөсөө хамаарч 100, 80, 50 мянган төгрөг.

SILENCE WHITE 2019

“Silence white 2019” бүжгийн наадам “Эх дэлхий байгальтай ойр” уриан доор 14 дэх жилдээ болно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох тус наадам долдугаар сарын 26-нд аж.

XMF 2019

“Хуур” хөгжмийн наадам гурав дахь жилдээ болох гэж байна. Товлогдсон хугацаа нь наймдугаар сарын 23 бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Наадмын эртэч шувуу тасалбар долдугаар сарын 1-ийг хүртэл 10000 төгрөгөөр борлуулагдана. Socialpay App, Shoppy.mn болон Ticket.mn-ээс захиалах боломжтой гэнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид