Улаанбаатар 1c

“Ачит-Ихт” компани гурав дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа

NPost.mn
2019-06-17 11:38

Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний хөрөнгө оруулалттай “Ачит-Ихт” компани “Ачит зэс” ХК-иар дамжуулан өөрийн үйлдвэрийн болон Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад өнгөрсөн оны есдүгээр сард давуу эрхийн хувьцаа эзэмшүүлсэн бөгөөд энэ сарын 15-нд гурав дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа. Монголд анх удаа баялгийг бүтээж байгаа ажилчдадаа үйлдвэрлэлийнхээ үр шимийг хүртэх боломжийг жилийн 30 хувийн хүүтэй давуу эрхийн хувьцаа гаргах замаар олгож буй нь тус компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа томоохон ажлуудын нэг юм.

Эрдэнэт үйлдвэрийн хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, балансаас хасагдсан 2-р овоолгыг байгальд сөрөг нөлөө багатай арга ашиглан катодын зэс үйлдвэрлэж буй “Ачит-Ихт” ХХК нь 2014 онд ашиглалтад орсноосоо хойш “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу ашиглалтын төлбөрт 8,0 орчим тэрбум төгрөгийг төлөөд байгаа төдийгүй улс, орон нутгийн төсөвт 140 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлж, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТаас “Шилдэг татвар төлөгч” өргөмжлөлийг гурав дахь жилдээ хүртээд байна.

Дашрамд онцлоход, Монгол Улсын Оюуны өмчийн газраас саяхан “Ачит-Ихт” ХХК-д цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэлийн барааны тэмдэг эзэмших онцгой эрхийг зөвшөөрч, гэрчилгээ олгосон байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид