Улаанбаатар 1c

Б.Анаргэрэл: ДБЭТ-ын тайзан дээр бүжиглэнэ гэдэг бидэнд ховор олдох боломж

2019-06-19 15:00

М.ДУЛАМСҮРЭН

“Монголын үндэсний балет III” уралдаан энэ сарын 8,9-нд Монголын хүүхдийн ордонд болсон билээ. Монголын ирээдүйн шилдэг балетчдыг нээх, авьяасыг нь хөгжүүлэх, бүжгийн жүжгээр дамжуулан мөрөөдлөө биелүүлж, дэлхийн тавцанд өрсөлдөх иргэн бэлтгэх зорилготой энэхүү уралдаанд 6-18 насны 190 гаруй хүүхэд багийн болон гоцлол гэсэн хоёр төрлөөр өрсөлдсөн юм. Энэхүү уралдааны 9-11 насны ангилалд “Монголын үндэсний балет сургууль”- ийн 3а ангийн сурагч Б.Анаргэрэл хоёрдугаар байр эзэлсэн байна. Мөн багийн төрөлд “Монголын үндэсний балет сургууль”- ийнхан “Хүсэл” багаараа оролцож хоёрдугаар байр эзэлжээ. Б.Анаргэрэлийн хувьд “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн гол дүрийг хоёр жил дараалан бүтээсэн өсвөрийн шилдэг балетчин юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-“Монголын үндэсний балет” тэмцээнд багийн болон ганцаарчилсан төрлөөр дэд байр эзэлсэнд баяр хүргэе?

-Маш их баярлалаа.

-Энэ удаагийн “Монголын үндэсний балет” тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?

-“Монголын үндэсний балåт” тэмцээнд би 9-11 насны ангилалд багаараа болон ганцаарчилсан төрөлд оролцсон. Ганцаарчилсан төрөл нь хоёр шаттай байсан бол багийн төрөл нь нэг л үå шаттай. Áагийн төрөлд “Монголын үндэсний балåт” сургуулийн 3а ангийн “Хүсэл” багаараа орж хоёрдугаар байр эзэллээ. Харин ганцаарчилсан төрөлд эхний шатанд 41 хүүхэд оролцсоноос хоёрдугаар шатанд тэнцэж үлдээд мөн хоёрдугаар байрт шалгарч чадлаа.

өрөө зургаан жилийн турш балетаар хичээллэж байгаа гэсэн. Яагаад балетаар хичээллэх болсон юм бэ?

-Ер нь өөрийнхөө сонирхлоороо хичээллэсэн. Áалåтаар хичээллэхээс өмнө би Соробан сампингийн дугуйланд явдаг байлаа. Манай гэр бүлд урлагийн хүн нэг ч байхгүй. Áи өмнө нь энэ урлагийг бараг мэддэггүй байсан. Намайг бага байхад манай гэр бүлийнхэн “Хунт нуур”- ыг ДÁЭТ-т ирж үзсэн þм. Тэр үåд Д.Àлтанхуяг багшийг анх олж хараад “Áи ийм л бүжигчин болох þмсан” гэж бодсон. Удалгүй ээж намайг сонирхоод байгааг мэдээд “Д.Àлтанхуягийн нэрэмжит балåтын сургууль нээгдсэн байна. Миний охин орох уу” гэж асуусан. Áи ч дуртай зөвшөөрөөд сургууль дээр ирж шалгалт өгөөд тэнцсэн.

нх балет үзээд юу нь хамгийн их таалагдсан бэ?

-“Хунт нуур” бүжгэн жүжгийг үзэхэд тэр жүжигт тоглож байгаа хүмүүсийн биåэ авч яваа байдал нь намайг их татсан болов уу. Áи “Ямар эрхэмсэг, бардам þм бэ” л гэж бодсон. Мөн хөлийнхөө хуруун дээр бүжиглэж байгааг нь хараад өөрөө сурахыг хүссэн. Энэ бүгд л намайг миний сонирхлыг хамгийн их татсан даа.

-Балетын урлаг харагдах байдлаасаа сайхан харагддаг боловч маш хүнд элемент, дасгалуудтай шүү дээ. Тиймээс хамгийн анх балетын бэлтгэл хийж байснаа дурсвал?

-Àнх бэлтгэл хийхэд надад тайзан дээр сайхан харагдсан тэр бүжгийг тавих гэж ямар их хүч хөдөлмөр хэрэгтэй болохыг шууд л ойлгосон. Нэг хөдөлгөөнийг л гэхэд бүтэн нэг сарын турш давтаж байж биåдээ оруулдаг. Заримдаа шантрах үå ч гарна. Нэг хөдөлгөөн давтаж байгаад болохгүй байвал “Áи åр нь чадахгүй þм байна. Áүжгээ орхидог ч þм уу” гэсэн бодол олон төрнө. Ийм үåд багш нар болон гэр бүлийнхнийхээ захиасыг санана. Тэд маань “Нэгэнт л энэ урлагаар хичээллэсэн учраас тууштай байх ёстой” гэж хэлдэг. Энэ үгийг сонсоод “Îйлголоо” гээд л цаашаа явдаг.

алетаараа хичээллэнэ, хичээлдээ явна. Ер нь чөлөөт цаг хэр гардаг вэ?

-Áи 23 дугаар сургуулийн 6а ангид сурдаг. Îдоо долдугаар ангид орно. Áалåтын хичээл долоо хоногт ажлын гурав, амралтын хоёр өдөр ордог. Ер нь долоо хоногт 6-7 цагийг балåтын бэлтгэлдээ зарцуулна. Тэмцээн дөхсөн үåд бол өдөр бүр л бэлтгэлээ хийдэг. ×өлөөт цаг гарах нь ховор доо. Гарвал найзуудтайгаа уулзаж, эсвэл гэртээ л өнгөрөөдөг.

доо үлгэр дууриал авдаг балетчин нь хэн бэ?

-Тийм хүн олон бий. Тэр дундаа ДÁЭТ-ын бүжигчдээс үлгэр дууриал авна. Î.Àнужин, Á.Саруул эгч нар байна. Мөн сургуулийнхаа эгч нараас мэдэхгүй зүйлээ асууж зөвлөгөө тусламж авдаг.

алетаар хичээллэж эхэлснээс нь хойшхи чиний сурсан бүжиг, үзүүлсэн үзүүлбэрээс хамгийн хэцүү нь юу вэ?

-Áалåт бол үг хэлэлгүйгээр хүнээс гарах бүхий л мэдрэмжийг биåийн хөдөлгөөн, нүүрний хувирлаараа илэрхийлдэг урлаг. Тийм болохоор тэр зүйлсийг өөрийнхөө дотроос гаргана гэдэг хүнд. Жишээ нь, өөртөө итгэлтэй, цоглог хэмнэлтэй бүжиг байхад нөгөө нь намуухан, гунигтай өнгө аястай бүжиг байна.

-Өчигдөр Үндэсний балет” тэмцээнд байр эзэлсэн хүүхдүүд болон бусад гаднын орны балетчдын хамтарсан тоглолт боллоо. Энэ тоглолтод орсон орон, орны балетчдаас харахад аль орны балетчид хамгийн чадвартай санагдав?

-Солонгосын балåтчид чадвартай санагдсан. Мөн Японы балåтчид чадварлаг.

алетын урлагаар хичээлэхээс өмнөх болон одоогийн өөрийгөө хооронд нь харьцуулбал чи балетаас юу олж авсан бэ?

-Хэрвээ би энэ урлагаар хичээллээгүй байсан бол зүгээр нэг энгийн зургадугаар ангийн сурагч байх байлаа. Хичээлдээ яваад гэртээ харьдаг тийм амьдралын хэв маягтай. Харин балåтаар хичээллэснээр би өөртөө тэвчээр хатуужил, þманд тууштай байх болон ялалт, ялагдлын үнэ цэнэ гэх зүйлсийг ойлгосон. Мөн биåэ зөв цэгцтэй авч явах гэх мэт олон зүйлийг сурсан.

-Өвөл “Цөмөөхэй” бүжгэн жүжигт гол дүрийн клара охины дүр дээр ажилласан байсан уу?

-Тийм. Áи 2014 онд “Цөмөөхэй”-г хамгийн анх тоглох гээд хүүхдүүд шалгаруулж авна гэхэд нь шалгаруулалтад орсон. Тэгээд модон цэргийн дүр аваад маш их баярлаж билээ. Хамгийн жижиг модон цэрэг нь байсан. Дараа жил нь буþу 2015 онд жижиг дөрвөн хулганы нэг нь болдог þм байна. Хулганы дүр багтай гарч ирдэг ч миний хувьд хоёр дахь удаагаа “Цөмөөхэй”-д тоглож тайзан дээр гарна гэдэг үнэхээр сайхан байсан.

Харин 2016 онд нь Àмттаны орны дагина”-ын алиалагч хүүхэлдэй Ïолишинåль дүрийг бүтээсэн. Хамгийн дэггүй, сахилгагүй би бүжгээ хийж дуусангуутаа ганцаараа гүйж очин Клара охинтой салах ёс хийж тэврэлдээд бусдаасаа хоцрон дагины хормой руугаа эргэлдсээр ордог.

Энэ үåд бүх үзэгч надад анхаарлаа хандуулж алга ташин өхөөрдөн инээдэг. Энэ бол үнэхээр сэтгэл хөдөлгөсөн үйл явдал. 2017 онд “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн бэлтгэл эхэлсэн байсан боловч надад дүр оноож өгөөгүй байсан. Áэлтгэлийн явцаас би өөрийгөө Кларагийн найзуудын нэг нь болох нь гэж бодож байтал нэг өдөр багш маань дуудаад Клара охины дүрд тоглох болсныг хэлэхэд итгэж ядан байсан.

Хөл газар хүрэхгүй баярласан. бас ээждээ бушуухан хэлэх þмсан гэж яарч байлаа. Харин өнгөрсөн жил би дахин Клара охины дүрийг бүтээсэн. “Цөмөөхэй” бүжгэн жүжигт тоглож байгаа охидын мөрөөдөл болсон дүр Клара охиныг дахин бүтээсэн нь миний мөрөөдлийн нэг хэсэг биåлсэн.

-Цаашдаа энэ урлагийн салбарт юунд хүрэхийг зорьж байна вэ?

-Миний зорилго гэвэл сайн балåтчин болоод ДÁЭТ-ын бүжигчин болох. Улмаар “Хунт нуур”, “Жизåль” гэх мэт олон бүжгэн жүжигт дүр бүтээхийг хүсч байна. Ер нь ДÁЭТ-ын тайзан дээр бүжиглэнэ гэдэг нь бидэнд тэр бүр олдох боломж биш байдаг. Тийм болохоор өчигдөр гала тоглолтод оролцоод ДÁЭТын тайзан дээр гарсан, өмнө тоглолтын бэлтгэл хийсэн маань хүртэл маш том боломж байлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид