Улаанбаатар 1c

“Ботгоны бонус”-аас эхлэлтэй хязгаар нутгийн хөгжил

төсвийн хөрөнгө оруулалтыг орлосон мАК сангийн санхүүжилт

Монгол орон даяар хур бороо элбэг, үер ус ихтэй байгаа ч говь нутагт зуншлага алаг цоог байна. Үүний адил сайнтай, муутай уул уурхайн нөлөөгөөр хөгжил дэвшил нь ч хоёр өнгөтэй аж. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн сухайтын ордод зургаан компани нүүрс олборлон экспорт хийж байна. Эдгээрээс үйл ажиллагааны цар хүрээ, орон нутагт өгч буй үр өгөөжөөрөө арай дөнгүүр нь МАК компани бололтой. Улаанбаатар хотоос мянга орчим, аймгийн төвөөсөө 350 гаруй км-т алслагдсан тус бүс нутагт уул уухай хөгжсөнөөр авто зам, тог цахилгаан, өндөр хурдны интернэт, халуун ус бохироо шийдсэн тохилог орон сууц зэрэг орчин цагийн хүний хэрэгцээ цөм бүрджээ.

МАК компанийн Нарийн сухайтын уурхайд нийтд ээ 903 ажилтан ажиллаж байгаагаас 147 нь Өмнөговь аймгийн харьяат

Тиймээс ч улсын хэмжээнд хөгжлийнхөө индексээр Гурвантэс сум тэргүүлсэн гэдгийг Засаг дарга О.Баттогтох хэлж байна. Тэрбээр МАК компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус суманд нийтдээ гурван орчим тэрбум төгрөгийн өртөг бүхий дунд сургуулийн цогцолбор, хүүхэд, залуучуудын соёл спортын төв байгуулан хүлээлгэн өгсөн. Мөн алслагдсан бүс нутагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгоор орон нутгийн хөгжлийн сан байгуулж 100 сая төгрөг байршуулсан нь өдгөө 400 гаруй сая болж үржээд байгааг онцлон ярьсан юм. Энэ хүрээнд нутгийн иргэдийг мэргэжил эзэмшүүлэх, ажлын байраар хангах, дотоодын ханган нийлүүлэлт худалдан авалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж.

МАК сандангаараа иргэд болон аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ард иргэдийг малжуулах зорилгоор санхүүгийн дэмжлэг хүссэн 31 жижиг, дунд бизнес эрхлэгчид нийт 230 гаруй төгрөгийн зээл олгосон байна. Өмнөговь аймгийн төвөөс Гурвантэс сум хүртэл 250 орчим км шороон зам туулж хүрдэг. Тэгвэл энэ онд Орон нутагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг оролцуулан 139 км сайжруулсан замын арчилгааг хариуцаж байгаа аж. Ийнхүү МАК сангийн хязгаар нутаг дахь хөрөнгө оруулалт, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас ч давжээ.

их говийн эздийг дэмжсэн урамшуулал

МАК-ийн засварчид Германы Типтоп брендээр дотооддоо дампын дугуйгаа засварладаг болжээ.

Газар нутгийнхаа хэмжээгээр улсдаа тэргүүлдэг Гурвантэс сумын 8.3 хувийг уул уурхайн 37 лиценз бүрдүүлж байна. Харин нийт нутаг дэвсгэрийнхээ 68 хувийг төрийн тусгай хамгаалалтын газар нутаг авч хамгаалсан аж. Үүнд Тост, тос он бумба, өвөр бэлдээ гурван динозаврын араг яс бүтнээр нь агуулж байсан Нэмэх хайрхан зэрэг байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрууд багтдаг. Үүнээс гадна их говийн эзэн тэмээн сүрэг нутгийн онцлогоосоо хамаараад бусад малаасаа илүү идээшдэг. Тиймээс МАК компани 2013 оноос хойш хэрэгжүүлж байгаа “БотгондБонус” хөтөлбөрөө Гурвантэс суманд ч хэрэгжүүлсэн байна.

Анх хэрэгжүүлсэн Дорноговь аймгийн Мандах сумын хэмжээнд 2013 онд 922 ботго байсан бол энэ жил 1487 ботго бойжуулах хүртлээ өсчээ. Хөтөлбөр хэрэгжсэн долоон жилийн хугацаанд нийт 7120 толгой ботго бойжуулжээ. Тэгвэл жилдээ 875 ботго бойжуулдаг байсан Гурвантэс сумын малчид энэ жилийн байдлаар 1052 ботго өгсөж байна. Нийтдээ 5869 толгой ботго бойжуулсан сайн үзүүлэлт гарчээ. Мандах, Гурвантэс сумын малчдад тэмээн сүргийнхээ тоо толгойг ийнхүү өсгөснийх төлөө нийтдээ 240 гаруй сая төгрөгийн урамшуулал олгоод байгаа аж. Тус сумын малчдын мал аж ахуй эрхлэх нөхцөлийг дэмжих бодлогыг төр орхигдуулж ирсэн бөгөөд говийн эзэд нутагтаа уул уурхайтай хаяа нийлүүлэн сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг үүнээс өөрөөр яаж бүрдүүлэх билээ. Ингээд зогсохгүй хязгаар нутагт улсынхаа дархан хилийг сахин суугаа хилчин дайчид гэж бас бий. Хилчдэд ч уул уурхай үр өгөөжөө өгч буй талаар Гурвантэс сумын нутагт байрладаг хилийн цэргийн 0166 дугаар ангийн захирагчийн орлогч Б.Баярбаатар ярилаа.

Тэрбээр “Хил хамгаалах байгууллага, хилчдийг үүргээ гүйцэтгэхэд ая тухтай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцдог болсон. Үүний нэг том жишээ болж МАК компани манай цэргийн ангийн ажилтан албан хаагчдад зориулан халуун хүйтэн ус, бохирыг нь шийдсэн 12 айлын орон сууц барьж хүлээлгэн ангийн захиргаанд хүлээлгэн өгсөн. Энэ нь улсынхаа дархан хилийг хамгаалах үйлсэд дэмжлэг болсон чухал алхам” гэдгийг онцолж байсан юм.

“Уул уурхай эрчимжиж эхлэхээс өмнө олон зуун км уудам газар нутгийг харж хамгаалсаар ирсэн хилчид говийн нөхцөлд ингэж ажиллаж, амьдарна гэдэг бол жаргал юм аа” гэх хилчин нэг бус удаа дайралдсан. Хилийн цэргийн 0166 дугаар анги чиг үүргийнхээ дагуу гурван аймгийн зургаан сумын өргөн нутгийг хариуцдаг аж. Ерөнхийдөө уул уурхай дагасан эдийн засгийн идэвхжилийг дагаад хязгаар нутгаа төр хувийн хэвшилд түшиглэсэн сэтгэл хангалуун амьдардаг эзэдтэй байлгаж байгаа нь хамгийн том ололт болов уу. МАК компанийн Нарийн сухайтын уурхайд нийтд ээ 903 ажилтан ажиллаж байгаагаас 147 нь Өмнөговь аймгийн харьяат гэнэ. Тэдний төлөөлөл болох Г.Батбаатар тус уурхайд дугуйт бульдозерийн жолооч хийдэг бөгөөд нутаг орныхоо хөгжил дэвшилд Өмнөговийн иргэний зүгээс жоохон ч гэсэн хувь нэмрээ оруулж буйдаа сэтгэл хангалуун байдаг хэмээн ярьсан.

Боомтынхоо нэвтрэх чадварыг сайжруулсан ч БнхАуын талаас татан авалт буурчээ

Хилийн цэргийн 0166 дугаар ангийн албан хаагчдад 12 айлын тохилог орон сууц хүлээлгэн өгчээ.

Нарийн сухайтын уурхай Гурвантэс сумаас 35 кмийн зайтай оршдог. “Терра инержи”, “Соуд гоби сэндс” “Чин-Хуа Мак“, МАК, “Өсөх зоос”, “Соуд гоби коал транс” тэргүүтэй компаниуд нүүрс олборлон БНХАУ-д экспортолж байна. Гэвч МАК компани дангаараа Шивээхүрэнбоомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор багагүй хөрөнгө оруулалт хийж иржээ. 100 хувь компанийнхаа хөрөнгөөр Шивээхүрэн боомтын нүүрс экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн машин нэвтрүүлэх найман гарц шинээр барьж ашиглалтад оруулсан байна. Энэхүү найман гарц нь сүүлийн үеийн автомат паспорт уншигч болон царайгаар уншигчаар бүрэн тоноглогджээ.

Харамсалтай нь, одоог хүртэл 20 гаруй км үргэлжлэх нүүрс ачсан машины цуваа Шивээхүрэн боомт дээр байсаар байна. Нөгөө хөрөнгө мөнгө гаргаж тоноглосон олон гарцын бараг зургаа нь ажилгүй суух жишээтэй. БНХАУ-ын талаас татан авалт удааширсантай холбоотойгоор ийм хүндрэл гарч эхэлсэн гэдгийг нүүрс тээврийн жолооч нар хаа хаанаа л хэлэх болж. Улмаар компаниудын экспортын төлөвлөгөө өнгөрсөн жилийнхдээ ч хүрэхгүйд хүрээд байгаа гэнэ. Уг нь МАКийнхан уурхайгаасаа боомт хүртэл даацын зам тавьсан нь экспортыг хөнгөвчлөөд зогсохгүй байгаль орчныг хамгаалах талаасаа чухал дэд бүтэц болж чадсан гэдгийг бусад уурхайнхан нь хэлэх аж.

Үүнээс гадна экспортын нүүрснийхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор МАК компани өнгөрсөн онд жилдээ нэг сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрээ ашиглалтад оруулсан байна. Жилдээ 10 сая тонн нүүрс олборлон экспортлох бололцоотой боловч харьцангуй бага хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулсан нь ч байгаль орчинд ээлтэй сонголт байжээ. Говьд ус нүүрстэй зүйрлэшгүй үнэт эрдэнэ учраас уурхайн карьерт хуримтлагдсан усны нөөцөө баяжуулах үйлдвэртээ ашиглахад хангалттай гэж үзсэн байна.

100 хувь компанийнхаа хөрөнгөөр Шивээхүрэн боомтын нүүрс экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн машин нэвтрүүлэх найман гарц шинээр барьж ашиглалтад оруулсан байна.

Түүнчлэн МАК компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Тогтвортой байдлын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу БНХАУ-аас 35 кВт-ын өндөр хүчдэлийн цахилгаан эрчим хүч импортоор оруулан Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэрвээ сумдыг ханган ажиллаж байгаа аж. Зөвхөн өнгөрсөн нэг жилд 1.1 тэрбум юань буюу 300 орчим тэрбум төгрөгийн 97.3 сая кВт.ц цахилгаан эрчим хүчийг импортоор оруулан нутгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр түгээсэн байна. Ингэхдээ БНХАУ-аас өгч буй өндөр үнийн зөрүүг МАК-ийнхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төлдөг аж. “Ботгоны бонус”-аас эхлэлтэй хязгаар нутгийн хөгжил Уул уурхайн хөгжил сайнтай, муутай байдгийн сайн жишээ нь энэ.

Хэдийгээр Гурвантэс сум алслагдсан бүс нутагт оршдог ч сумын төвийн айл өрхүүдээ дэд бүтцэд холбосон халуун дулаан амины орон сууцанд амьдруулж чадаж байна. Харин хамгийн том уул уурхайтай, хамгийн их төсөв хөрөнгөтэй гэгддэг Өмнөговь аймгийн төв Даланзадгадын гудамж талбай шороогоо эргэсэн л газар байх юм. Ямар сайндаа л аймгийн төвийнхөө гудамжийг уул уурхайн компаниуддаа хуваан өгч тохижуулах гэрээ хийж эхлэх вэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид