Улаанбаатар 1c

Дархан хүний бурхан ухаан шингэсэн бүтээлүүдийг дэлгэлээ

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархан 2019” үзэсгэлэн М онголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэсгэлэнд 142 дархан 160 гаруй бүтээлээ дэлгэснээс утсан сүлжмэл, ган хөөмөл, сийлбэр, гоёл чимэглэл, бурхан шашны холбогдолтой урлалууд давамгайлж байна. Одоогоор дархадын бүтээл дундаа ээмэг, бөгж, толгойн гоёл, боолт зэрэг гоёл чимэглэлүүдийн борлуулалт өндөр тул энэ чиглэлд дизайн, маркетинг түлхүү хөгжжээ. Улмаар 3D нано технологи зэргийг дархад өдөр тутмын ажилдаа нэвтрүүлсэн байна. Мөн цар таваг, домбо зэргийг орчин үеийн шинжтэй, гоёмсог хийцтэй, хүнсний зориулалттай урлаж, борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд хурим найрт үнэгүй хэрэглүүлэх зэргээр бүтээлээ олонд танилцуулж эхэлсэн хэд, хэдэн компани үзэсгэлэнд бүтээлээ дэлгэжээ. Энэхүү үзэсгэлэн энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид