Улаанбаатар 1c

Бавуугийн Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” шинэ ном хэвлэлтээс гарчээ

NPost.mn
2019-07-03 16:01

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” шинэ ном өчигдөр /2019.07.03/ хэвлэлтээс гарлаа.

Уг номонд Б.Лхагвасүрэн агсны сүүлийн хоёр жилийн хугацаанд бичиж тэмдэглэж байсан тэмдэглэлийн дэвтэр дэх шүлэг, яруу найргууд багтсан бөгөөд өөрөө 20-30 хувийг нь бэлдэж эмхэтгэсэн байсныг түүний хүү, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Л.Хасар үргэлжлүүлэн эмхэтгэж дуусгаснаар ийн уншигчдын гарт очиход бэлэн болоод байна.

Номын албан ёсны нээлтийг есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд нээлтийн дараа номын дэлгүүрүүдээр худалдаанд гарна. “Морин зэрэглээ” номыг олон тоогоор хэвлэхгүй, 2000 ширхэг орчмыг хэвлэхээр төлөвлөж буйг дуулгалаа. Уг номын нэрийг яруу найрагч Б.Лхагвасүрэн агсан өөрөө өгчээ.

“Морин зэрэглээ” ном түүний сүүлийн ном биш, үүний дараа өөрийнх нь хүсч  байснаар шинэ, залуу яруу найрагчдад зориулсан судалгааны ажлууд, нооргуудыг нь эмхэтгэн хэд хэдэн ботиуд гаргана, гэвч хугацаа шаардагдана гэж Л.Хасар хэллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид