Улаанбаатар 1c

УИХ-д одоо Үндсэн хуулиа өөрчлөх үүрэг үлдлээ

Óëñûí íаадам сайхан болж өндөрлөлөө. Гэхдээ бас сум, аймаг байгуулагдсаны тэгш жил, бүр сургууль, эмнэлгийн ойн баярууд үлдчихээд байна. Яагаад үүнийг хэлж байна гэхээр хойтон жил УИХ, орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгууль болно. Тэгэхээр горилогчид хийгээд өдгөө эрх ямбыг нь эдэлж буй төрийн түшээд дээр дурдсан баяруудыг жинхэнэ дэвэргэнэ дээ. Угаасаа олон жижиг тойрогтой байх нь жалга довны ¿çëèéã õººðãºäºõººñ àðãàã¿é áîëãîäîã õîéíî. Òýãýõýýð наадмын өмнө ээлжит бус чуулганыг нээсэн áàéãàà ч наадам, найрын хөлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж бóé ажил үрэгдчих âèé ãýñýí áîëãîîìæëîë ãàð÷ áàéíà. Ó÷èð íü Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь өөрөө их эмзэг ажил.

Хэлэлцүүлэг бүрийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжихгүй бол явахгүй. Мөн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд Үндсэн хуулèéíººð÷ëºëòèéí асуудлаар санал асуулга явуулж болно гэсэн заалт бèé. Хэрэв энэ хуулийн дагуу ард түмнээс асууõ áîëáîë нийт сонгуулийн насны иргэдийн 50-иас дээш хувь нь хамрагдах учиртай. УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн ИТХ-ын сонгуулийн ирцийг хүргэх гэж юу болдог билээ. Дээр нь мөнгө төгрөг тараасан, ах дүү нараа гуйж гувшсан гээд өчнөөн хэл ам дагалддаг. Харин Үндсэн хуулийн асуудлаар тэр тусмаа найр наадмын цагаар санал асуулга явуулбал олон түмний тал нь очоод саналаа өгөх ¿¿ ãýäýã õýö¿¿ àñóóäàë áàéíà.

Тийм ч болохоор Ерөнхийлөгч Х.Баттулга íààäàì íýýõäýý Эрхэм соёлт наадамчид аа, Монгол орон, дэлхий даяар тархан суурьшсан монгол хүн бүр монгол наадмаа сэтгэл тэнүүн, бахархал дүүрэн, өлзий төгс, хувь тэгш тэмдэглэхийг ерөөе. Сайхан наадаарай. Наадмын дараанаас 1992 онд тунхагласан ардчилсан Үндсэн хуулийнхаа амжилт ололтыг ахиулж, алдаа дутагдлыг засах түүхэн хариуцлагатай цаг үе тохионо. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд иргэн бүр ирээдүйнхээ төлөө анхаарал хариуцлагатай хандаж, идэвх оролцоогоо хангах нь юу юунаас чухал болохыг нийт ард иргэддээ зарлан сонордуулъя гэсэн болов уу.

Түмэн олноороо дэмжиж байж урагшлах замтай хуулийг наадмын нээлт дээр уриалахаас илүү яах вэ дээ. Дээр нь УИХ-ын дарга Г.Занданшатар ч уриалга гаргасан байна лээ. Тэрбээр наадмын мэндчилгээндээ Эрхэм хүндэт иргэд ээ, баяр наадмын өмнөхөн бид Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Монгол орон, монгол түмний хөгжил дэвшлийн ирээдүйн хувь заяатай онцгой хамааралтай үйл хэргийг эхлүүлсэн.

Наадмын дараа ч энэ ажил үйлс үргэлжилнэ. Ардчилсан засаглалтай, тусгаар улсын иргэд эдлэх ёстой эрх чөлөөгөө бүрэн эдлэх учиртай. Шударга ёс дэлгэрч, зөвхөн хууль засагладаг байх нь монгол хүн бүрийн хүсэмжлэл боллоо. Төрийн тогтолцоо зөв, тэнцвэртэй байх нь засаглал тогтвортой, иргэндээ ээлтэй байхын эх сурвалж мөн. Цөөнх баяжиж, олонхи болсон ард түмэн ядуурах учиргүй. Эх орны минь баялаг иргэн бүхэндээ тэгш хүртэх ёстой. Эдгээр гарцаагүй шаардлага, эрмэлзэл тэмүүллийг эш үндэс болгож, Үндсэн хуулийн шинэчлэлийг хийхээр зорьсон юм. Бурууг засах, зөвийг зорих цаг ирснийг нийт монголчууд ойлгон дэмжиж байгаад баяртай, зорьсон үйлсийнхээ үр дүнд итгэлтэй байна. Түүхэн энэ боломжийг алдаж асгалгүйгээр болохгүй байгаагаа цэгцлэх цаг нэгэнт ирсэн. Цэгцэлж хэрвээ чадвал цэгцрэх хөдөлгөөн Монголыг сайн сайханд хүргэнэ. Цэгцэлж чадах, цэгцэрч урагшлах эвийн хүч, мэргэн ухаан монголчуудад маань бий.

Тиймээс зорилго, эрмэлзлээ нэгтгэж, сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг баяр наадмын энэ өдөр нийт монголчууддаа уриалж байна гэжээ. Тэгвэл Үндсэн хуулийг яагаад өөрчлөх ёстой вэ гэдэг асуулт гарч байна. Бид БНМАУ-ын Үндсэн хуулиа зөвлөлтөөс хуулсан гэдэг бол 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиа аль л ардчилалтай гэх орнуудаас жишээлэн хийсэн юм. Сайн хууль байсантай маргах аргагүй. Гэхдээ сонгож авсан зам маань цагийн уртад тодрох хэрээр бага сага алдаа дутагдал нь харагдаж эхэллээ.

Тийм болохоор түүнд нь тохирсон өөрчлөлт оруулаад явахаас аргагүй. Үүнийг улстөрчид, намууд мэддэг. Энэ нь АН, МАН аль нь ч төрийн эрхэнд гарсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ажлыг барьж авч байснаар нотлогдоно. Гэвч сонгууль дөхсөн цагийн улстөржилт, аль нэг намынхаа өнгөн дээр өөрчлөлт оруулахгүй гэсэн санаархал унагачихаад байдаг талтай. АН төр барьж байсан 2015 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д 26 суудалтай сөрөг хүчин МАН унагаж байсныг санахад шүү дээ. Ялгаагүй өнөөгийн сөрөг хүчин АН-ынхан ч Үндсэн хуулийн өөрчлөлтөд болгоомжтой хандаж байгаагаа илэрхийлээд эхэллээ. Гэхдээ энэ удаад УИХ-д МАН 64 суудалтай байгаа. Ер нь тэгээд нам бүрийн санаанд нийцүүлсэн өөрчлөлт оруулна гэдэг бараг боломжгүй л дээ.

Хувь хүмүүсийнх нь үзэл санаанаас эхлээд намуудын бодлого баримтлал өөр өөр. Өмнөх Үндсэн хууль муу байгаагүй ч цагийн саалтад бас засах зүйл гарсныг судлаачид, улстөрчид гэлтгүй бүгдээрээ ярьдаг тухай дээр дурдсан. Тухайлбал, давхар дээл-ийн асуудал байна. Үгүй ядаж өнөөгийнх шиг Засгийн газрын бүх гишүүд нь давхар дээл-тэй буюу УИХ-ын гишүүн байхаар парламентын хяналт тавих тал нь суларчихаад байгаа биз дээ. Муугаар яривал огцруулахад ч хэцүү болж байгаа юм. Тиймээс хуулийн төслийн 39.1-д Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэж оруулжээ. 100 хувь мэргэжлийн Засгийн газар байгуулж болно л доо. Гэхдээ яг тэгээд хуульчлах бас асуудалтай. Иргэд өөрийн сонгож явуулсан УИХ-ын гишүүдийн уулзалтад тулгамдсан зовлон бэрхшээлээ ярьдаг.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид