Улаанбаатар 1c

Залуу аваргуудыг улсын аварга Н.Батсуурь манлайлна

Монголын үндэсний бөхийн холбоо Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд барилдсан байдлыг харгалзан, 50-иас доош насны бөхчүүдийн эрэмбийг шинэчлэн танилцууллаа. Шинэчилсэн эрэмбээр өнөө цагт ид барилдаж байгаа аваргуудыг Н.Батсуурь аварга манлайлахаар болжээ. Улсын арслангуудын өмнөх жилийн эрэмбэд төдийлөн өөрчлөлт ороогүй бөгөөд арслангийн тоо нэгээр цөөрч аварга болон дэвшсэн юм. Харин улсын гарьд цолтнуудаас Б.Гончигдамба гарьд төрийнхөө наадамд ахин шөвгөрч эрэмбээ нэгээр ахиулжээ. Ингээд 50 хүртэл настай улсын аварга, арслан, гарьд, заанууд шинэ эрэмбийг хүргэе.

Аварга цолтнууд

1.Дархан аварга Г.Өсөхбаяр (Архангай, Батцэнгэл)

2.Дархан аварга А.Сүхбат (Төв, Сэргэлэн)

3.Улсын аварга Д.Сумъяабазар (Өвөрхангай, Хужирт)

4.Улсын аварга Н.Батсуурь (Увс, Ховд)

5.Улсын аварга Ч.Санжаадамба (Архангай, Хашаат)

6.Улсын аварга Г.Эрхэмбаяр (Сэлэнгэ, Мандал)

7.Улсын аварга С.Мөнхбат (Увс,Баруунтуруун)

8.Улсын аварга Э.Оюунболд (Хэнтий, Өмнөдэлгэр)

арслан цолтнууд

1.Улсын арслан П.Бүрэнтөгс (Увс, Давст)

2.Улсын арслан Д.Ганхуяг (Өвөрхангай, Зүүнбаян-Улаан)

3.Улсын арслан Х.Мөнхбаатар (Хөвсгөл, Шинэ-Идэр)

4.Улсын арслан Б.Ганбат (Увс, Баруунтуруун)

5.Улсын арслан Ц.Содномдорж (Хөвсгөл, Тосонцэнгэл)

6.Улсын арслан Д. Азжаргал (Говьсүмбэр, Сүмбэр)

7.Улсын арслан Р.Пүрэвдагва (Архангай, Булган)

8.Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ (Архангай, Булган)

Улсын гарьд цолтнууд

1.Улсын гарьд Б.Гантогтох (Увс, Хяргас)

2.Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг (Завхан, Цагаанчулуут)

3.Улсын гарьд Н.Ганбаатар (ГовьАлтай, Чандмань)

4.Улсын гарьд М.Баяржавхлан (Завхан, Нөмрөг)

5.Улсын гарьд Д.Рагчаа (Архангай, Булган)

6.Улсын гарьд Б.Гончигдамба (Завхан, Их-Уул)

7.Улсын гарьд И.Доржсамбуу (Булган, Гурванбулаг)

8.Улсын гарьд Ө.Бат-Орших (Увс, Улаангом)

9.Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ (Говь-Алтай, Цээл)

10.Улсын гарьд Ш.Жаргалсайхан (Завхан, Идэр)

Улсын заан цолтнууд

1.Улсын заан Н.Жаргалбаяр (Сэлэнгэ, Мандал)

2.Улсын заан Ц.Мягмарсүрэн (Ховд, Мөст)

3.Улсын заан Б.Сайнбаяр (Өвөрхангай, Баянгол)

4.Улсын заан Д.Бумбаяр (Увс, Тэс)

5.Улсын заан Д.Баасандорж (Булган, Бүрэгхангай)

6.Улсын заан М. Өсөхбаяр (Булган, Бүрэгхангай)

7.Улсын заан Б.Батмөнх (Төв, Баянхангай)

8.Улсын заан Б.Пүрэвсайхан (Ховд, Чандмань)

9.Улсын заан О.Одгэрэл (Увс, Хяргас)

10.Улсын заан Н.Түвшинбаяр (Булган, Сайхан)

11.Улсын заан Т.Санчир (Өвөрхангай, Хархорин)

12.Улсын заан Ц.Магалжав (Сүхбаатар, Мөнххаан)

13.Улсын заан Ч.Батзориг (Ховд, Чандмань)

14.Улсын заан Д.Амгаланбаатар (Төв, Аргалант)

15.Улсын заан Б.Соронзонболд (Говь-Алтай, Эрдэнэ)

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид