Улаанбаатар 1c

Оюутны байрны төлбөр 430 мянгаас 1.5 сая төгрөг байна

Зарим их, дээд сургуулийн хичээл энэ долоо хоногоос эхэлнэ. Гэвч оюутнуудыг хүлээн авах дотуур байрууд нь засварын ажлаа дуусгаагүйн дээр бүртгэж ч эхлээгүй байна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн нийслэл хотыг зорин ирэх орон нутгийн оюутнуудад амьдрах байр орон сууцны асуудал тулгардаг. Нийслэлд өнөөдрийн байдлаар төрийн өмчийн зургаан их сургуулийн оюутны байр бүртгэлээ хийж байна. Тиймээс улсын сургуулиудын оюутны дотуур байрны тухай мэдээлэл бэлтгэлээ. МУИС оюутны зургаан дотуур байртай бөгөөд жилд дунджаар 1600-аад суралцагч хүлээн авдаг. Тус сургуулийн оюутны байранд орох хүсэлтэй оюутнууд сургуульдаа албан ёсоор бүртгэлээ хийлгэж, оюутны дугаараараа “ сургалтын удирдлагын систем”-д бүртгүүлдэг байна. Одоогоор зургаан дотуур байрны гуравдугаар байранд оюутнууд байрлаж байгаа аж. Харин бусад дотуур байранд засварын ажил хийж байгаа гэнэ. Байрны хувьд засвар хийсэн байдал, ашиглагдах хугацаанаас шалтгаалаад хоёр янзын төлбөртэй байдаг аж. Өндөр төлбөртэй нь 650 мянга, хямд нь 450 мянган төгрөг. Бусад их сургуулиас ялгагдах онцлог нь хамгийн их гадаад оюутантай юм. Тус сургуулийн дөрөвдүгээр дотуур байранд зөвхөн гадаад оюутнууд хүлээж авдаг. Энэ жилийн байдлаар 479 гадаад оюутан бүртгүүлжээ. Гадаад оюутнууд өрөөндөө дээд тал нь гурвуулаа байрлах бөгөөд сарын 130 мянган төгрөгийн төлбөр төлдөг байна. Харин монгол оюутнуудын дотуур байр нэг өрөөндөө 6-8 суралцагч байгадаг. МУБИС оюутны долоон дотуур байртай. Тус сургуулийн “Оюутны өргөө I, II цогцолбор” нэг ээлжиндээ 850 оюутны багтаамжтай. Аль ч сургуулийн оюутан хүсэлт гарган байрлах боломжтой аж.

Тус цогцолборын хоёр ортой өрөө нь 1.5 сая, дөрвөн ортой өрөө нь 850 мянган төгрөг гэх мэтчилэн шатласан байна. Бусад байрнууддаа тус сургуульд суралцдаг 400-420 оюутныг 430 мянган төгрөгөөр бүртгэж байгаа аж. Одоогийн байдлаар 200 гаруй оюутныг бүртгээд байгааг хариуцсан мэргэжилтэн нь хэлэв. Гадаад оюутны 20-30 хувийг тавдугаар байрандаа тусгайлан бүртгэдэг. Нэг байранд дээд тал нь 20 өрөө байрлах бөгөөд 40 гаруй оюутныг хүлээж авах чадалтай байна. Тус сургуулийн оюунтны байрны засварын ажил өнөөдөр ч үргэжилж байгаа бөгөөд есдүгээр сарын 1-нд дуусах төлөвлөгөөтэй гэнэ. Анагаахын шинжлэх ухааны их сургууль оюутны гурван байртай. Дотуур байрны жилийн төлбөр нь 500 мянган төгрөг. Нийтдээ 1100-1200 оюутны багтаамжтай байна. Тус сургуулийн дотуур байранд одоогийн байдлаар 60 гаруй гадаад оюутан амьдарч байгааг холбогдох албаныхан хэлж байлаа. Ирэх хичээлийн жилд амьдрах хүсэлтэй гаднын оюутныг 780 мянган төгрөгөөр бүртгэх аж. Монголд Засгийн газрын тэтгэлгээр сурдаг гадаад оюутан тус сургуулийн дотуур байранд үнэгүй амьдардаг байна. Тус сургуулийн оюутны байрны бүртгэл наймдугаар сарын 20 буюу маргаашнаас эхлэх аж. Санхүү эдийн засгийн их сургууль оюутны нэг дотуур байртай. Нэг жилд 240 оюутныг хүлээн авах хүчин чадалтай аж. Тус сургуулийн дотуур байрны төлбөр сарын 60 мянган төгрөг, арван сарын 680 мянган төгрөг байдаг байна. Санхүү эдийн засгийн их сургуульд суралцаж буй гаднын оюутан дээрх байранд амьдрахын тулд нэг хүний сарын 150 мянган төгрөг төлөх шаардлагатай аж. Дотуур байр хариуцсан багш Г.Нарантуяа “Дотуур байрны бүх оюутныг эрүүл мэндийн үзлэг болон B,C вирусээс хамгаалах вакцинд хамруулдаг” гэв. Бүртгэл нь наймдугаар сарын 19-нөөс буюу өнөөдрөөс эхлэх аж. Соёл урлагийн их сургууль 250 оюутны багтаамжтай оюутны нэг дотуур байртай. Харин энэ жилээс тус оюутны байранд нэмэлт өргөтгөл хийснээр 350 оюутан хүлээн авах боломжтой болсон гэнэ. Буриад, Өвөрмонгол, Халимгаас оюутнууд ирж  суралцдаг бөгөөд 80-150 гадаад оюутныг дотуур байрандаа элсүүлдэг байна. Дээрх байранд амьдрахын тулд монгол оюутан 518 мянган төгрөг төлдөг. Харин манай улсад суралцаж буй гадаад оюутны төлбөр одоогоор тодорхой болоогүй гэдгийг ажилтнууд нь хэлсэн юм. Тус сургуулийн зүгээс дотуур байрныхаа үйл ажиллагаанд төлөвлөгөө гаргаж, найман чиглэлд үйл ажиллагаа явуулдаг аж.

Одоо оюутнуудаа хэдийнэ байрлуулаад эхэлчих учиртай улсын мэдлийн оюутны байруудыг цаг хугацаанд нь тулгаж засварладаг нь оюутнуудад жилийн жилд хүндрэл болдог. Яг өнөөдөр ч оюутнуудыг хүлээн авах байрууд салан задгай байдалтай л байна. Зарим дотуур байрны хувьд зуны турш хөлслүүлэн ашиг олж байгаад ийнхүү оюутнууд ирэх цагтай давхцуулан засварын ажлаа эхлүүлдэг гэх мэдээллийг оюутнуудын зүгээс хэлдэг.

Тухайлбал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг прокурорын газар болон дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн үзлэг, спортын өдөрлөг зохион байгуулдаг аж. Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутны дотуур байр 2011 онд “Стандартад нийцсэн оюутны байр”, 2012 онд “Оюутанд ээлтэй дотуур байр”-аар шалгарч байсан гэнэ. Мөн 2013 онд ХААИСийн оюутны гуравдугаар байр тэргүүний байраар шалгарч байжээ. Тус сургууль гурван дотуур байртай бөгөөд 1300 оюутныг хүлээн авах хүчин чадалтай гэдгээ танилцуулсан. Гадаад оюутанд зориулсан нэг байр байдаг нь өвөл, зунгүй үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой. Оюунтнуудад зориулсан интернэтийн өрөө болон уншлагын танхим, орон нутгаас ирж буй оюутнуудын эцэг, эхийг хүлээн авах тохь тухтай өрөөтэйгөөрөө онцлогтой байна. Тус сургуулийн оюутан жил бүр 550 мянган төгрөг төлдөг. Харин тус сургуулийн оюутны байранд байрлах хүсэлтэй бусад сургуулийн оюутан 650 мянган төгрөг төлдөг аж. Шинжлэх ухаан технологийн их сургууль оюутны таван дотуур байртай бөгөөд жилдээ 1800 гаруй оюутны багтаамжтай байна. Тус сургууль нь гадаад оюутны 25 өрөө бүхий байртай. Тэдгээрт гадаадын мэргэжилтэн багш, зочин профессор, гадаад оюутан амьдардаг. Тус сургуулийн сургуулийн дотуур байрны бүртгэл наймдугаар сарын сүүлийн долоо хоногт явагдах аж. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудын оюутны дотуур байр нь магистр болон доктороор суралцаж буй гаднын оюутнуудыг хүлээн авдаг. ШУТИС- ийн шинэ хичээлийн жил энэ долоо хоногоос албан ёсоор эхлэх бол ирэх сарын 1-нээс хичээллэж эхлэх сургуулиуд ч байна. Гэвч инхэнх сургуулийн дотуур байрууд засварын ажил үргэжилсэн байдалтай байгаа бөгөөд хичээл нь эхэлчихсэн оюутнууд хамаатан садан, танил талынхнаараа хоног төөрүүлж буйгаа хэлэх жишээний. Ерөнхийдөө жилийн жилд оюутнуудаа хэдийнэ байрлуулаад эхэлчих учиртай улсын мэдлийн оюутны байруудыг цаг хугацаанд нь тулгаж засвараа эхлүүлдэг нь оюутнуудад хүндрэл болсоор ирсэн. Яг өнөөдөр ч оюутнуудыг хүлээн авах байрууд салан задгай байдалтай л байна. Зарим дотуур байрны хувьд зууны турш хөлслүүлэн ашиг олж байгаад ийнхүү оюутнууд ирэх цагтай давхцуулан засварын ажлаа эхлүүлдэг гэх мэдээллийг оюутнуудын зүгээс хэлдэг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид