Улаанбаатар 1c

Хүүхдийг хүүхэд насанд нь хүүхдээр нь байлга

Миссийн тэмцээнд 13-хан настай охин түрүүлжээ. Энэхүү мэдээлэлд хүмүүс олон ургалч үзлээр хандаж байна. Зарим нь шагшин магтаж байхад нэг хэсэг нь үүнийг шүүмжилсээр. Гэхдээ 13 настай охиныг бус түүний эцэг, эх, тэмцээнийг зохион байгуулагчид, тухайн охины харьяалагддаг загварын агентлагийг шүүмжилж байна. Арга ч үгүй биз.

Цэцэг цэврүү шиг насандаа олны анхааралд өртөж насанд хүрэгчдийн оролцдог миссийн тэмцээнд түрүүлнэ гэдэг сайхан ч нөгөө талаараа эрсдэлтэй. Надад ч гэсэн охин бий. Тэр минь одоо дөнгөж гурван настай хэдийч би лав охиноо 18-аас доош насанд нь загвар, миссийн тэмцээнд оролцуулахгүй. Хэдийгээр охин “Намайг оролцуулахгүй гэсэн ч би өөрийгөө сорьж үзмээр санагдаад гуйсаар байгаад орсон юм” хэмээн зохион байгуулагчдыг, эцэг, эхээ зөвтгөж байгаа ч энэ бол байж болохгүй зүйл. Монголын баячууд “өлөн нүд”-тэй. Магадгүй таны цэцэг цэврүү шиг охиныг хэдийнэ онилсон байж мэднэ. Өөрийгөө сорих гэж тэмцээнд ороод түрүүлдэг охин сайхан л охин байна билээ. Гэхдээ 13 настай балчирхан гэнэн шүү дээ. Энэ мисс, зүсийнхээ тэмцээнд нас зааж, ядахдаа 16 хүрснийг нь оруулмаар юм. Зохион байгуулагч нар гуйсан юм гээд оруулж болохгүй. Хүүхдийг хүүхэд насанд нь хүүхдээр нь л байлга. Та бүгдийн энэ үйлдлээс чинь их зүйл болж байгаа шүү гэж хэлье.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид