Олон улсын фото сэтгүүлчдийн дуранд монгол орон буув

Админ
2019/08/21

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос санаачилсан “Өнөөдрийн Монгол” олон улсын фото сэтгүүлчдийн хөтөлбөр хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжлээ. Хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын 20 гаруй хэвлэл мэдээллийн гэрэл зурагчин хамрагдаж, Улаанбаатар, Хэнтий аймгийн Чингис хот, Дорнод аймгийн Халхгол суманд долоо хоног ажиллав.

Энэхүү хөтөлбөрийг Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дэмжиж ажилласан бөгөөд хөтөлбөрийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын фото сэтгүүлчдээр дамжуулан өнөө цагийн Монгол орныг олон улсад эерэгээр сурталчлан таниулах, гаднын томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэхэд оршив.

Зочин зурагчид:

1. Владимир Астапкович-ОХУ, “Риа Новости” агентлагийн гэрэл зурагчин

2. Александр Гармаев-Буриад, “Тасс” агентлагийн гэрэл зурагчин

3. Асган – БНХАУ, “Синьхуа” агентлаг

4. Суръяа- БНХАУ, “Синьхуа” агентлаг

5. Такеши Гото – Япон, “Кобе” сонин

6. Канако Ониши – Япон, сэтгүүлч, гэрэл зурагчин

7. Фырат Юрдакул – Турк, “Анадолу” агентлагийн гэрэл зурагчин

8. Мехмет Эмин - Турк, гэрэл зурагчин (чөлөөт уран бүтээлч)

9. Хан Мин Хэ- БНСУ, “Ёнхап ньюс” агентлаг, сэтгүүлч


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ