Улаанбаатар 1c

Есдүгээр сарын 2-ноос төр, захиргааны байгууллагуудын ажил 9.00 цагаас эхэлнэ

Хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, өнгөрсөн тавдугаар сард ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Ингэхдээ нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 2019 оны есдүгээр сарын 2-ноос 09.00 цагт эхэлж, 18.00 цагт тардаг болохоор зохицуулжээ.

Энэ жил есдүгээр сарын 1 амралтын өдөр таарч байгаа тул ирэх Даваа гарагаас шинэ цагийн хуваарьт орох гэнэ. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар түүний хэрэгжүүлэгч 34 агентлаг ба харьяа 30 орчим байгууллага Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд багтдаг байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид