Улаанбаатар 1c

“Надтай үлдээч” уянгын драмын жүжгийн тухай 10 баримт

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны гурав дахь шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл ажилдаа оржээ. Жил ирэх тусам залуу уран бүтээлчдээр бүл нэмж буй тус театрын удирдлага, уран сайхны зөвлөл ээлжит шинэ уран бүтээлийн багийг залуучуудаар бүрдүүлсэн байна. Зохиолч О.Элбэгтөгсийн “Надтай үлдээч” зохиолыг залуу найруулагч А.Чингүн уянгын драмын жүжиг болгон тайзнаа амилуулж буй юм.

Жүжгийн гол дүрийг соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр, залуу жүжигчин Д.Асардарь нар амилуулах бол гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа, соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх, Ц.Баясгалан, М.Тогтохжаргал Э.Тодгэрэл болон залуу жүжигчин Б.Золжаргал, Ц.Жаргалсайхан нар тус жүжигт дүрээ мөнхөлжээ. Жүжгийн зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байгаа бол ерөнхий зураачаар Ч.Батболд, хувцасны зураач Д.Мягмарсүрэн, хөдөлгөөний найруулагчаар Х.Хашхүү, хөгжмийн зохиолчоор Ж.Батдөл, дууны найруулагчаар Б.Батсайхан нар ажиллаж байна.

Нийт 120 гаруй уран бүтээлч тус жүжгэн дээр ажиллаж байна. Энэхүү жүжиг нь орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйл болоод түүний үнэ цэнийн тухай өгүүлэх бөгөөд ирэх сарын 6-нд нээлтээ хийх гэж байна. Үүнтэй холбогдуулан тус жүжгийн найруулагч, жүжигчид, зохиолчдоос танд санал болгож байгаа 10 баримтыг танилцуулж байна.

1. Хайр дурлал гэдэг зүйл эрх ашиг болчихоод байна. Найруулагч соёлын тэргүүний ажилтан А.Чингүн: “Нэг эрдэмтэн “2060 он гэхэд хайр дурлал мөхөнө. Хайр гэд эг өсвөр насны жижигхэн дурсамж төдий зүйл болж хувирах юм. Харин эх үрийн хайр л үүрд үлдэнэ. Энэ цаг үед ганцхан эрх ашиг л үлдэнэ” гэжээ. Техник технологи хөгжих тусам хүмүүс хэтэрхий эрх ашиг руу тэмүүлэх болсон байна. Тэгэхээр хайр дурлал гэдэг зүйл эрх ашиг болчихоод байгаа юм. Өнөөдөр энэ хүнтэй амьдарвал хоол, машин, байртай байна гээд тэжээвэр амьтан шиг​​​​​​ байх ёстой юм уу. Эсвэл хүн гэдэг амьтан таван мэдрэхүйгээрээ бүгдийг мэдэрч амьдрах ёстой юу. Баян айлын хүнтэй гэр бүл болчихвол зорилго биелэх нь тэр гэх мэт хандлагатай залуус цөөнгүй байгаа. Харин зарим нь зиндаархаад нэг зиндааны хүнтэй сууна. Нөгөөтэйгүүр ядуу, баян хоёр хүн гэр бүл болохоор болчихвол хайр сэтгэлээрээ бүхнийг нухчин дарж чадах уу. Ромео Жулетта шиг хайр өнөөгийн нийгэмд байна уу. Хайр дурлал гэдэг мөнгө биш, эрх ашиг биш зөвхөн мэдрэмж үү. Энэ бүх асуултын хариултыг жүжиг үзсэнээр олох болно.

2. “Надтай үлдээч” жүжгийг үзсэн залуучууд гар гараасаа чанга атгалцаад гарах болно.

3. Үнэн юм байхаа болиод ирэхээрээ хайр хүртэл хуурмаг болж байна. Жүжигчин соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр: Хосбаярын дүр бол өнөө цаг үеийн хүмүүсээс арилж бүдгэрсээр байгаа амьд харилцааны арай өөр, тодруулж хэлбэл нөгөө тал нь. Хосбаяр бол ямар нэгэн баггүй, чин сэтгэлээсээ мэдэрдэг, жинхэнээсээ хайрлаж дурлаж харилцдаг тийм л нэгэн залуу. Хайр бол бүх цаг үеийн туршид байсаар ирсэн цаашид ч байх болно. Бүхий л зүйлс цаг хугацааны явцад өөрчлөгддөг. Хүн өөрөө ч өөрчлөгддөг. Харин хүмүүсийн хайранд хандах хандлага өөрчлөгдөөгүй. Агуулга нь өөрчлөгдөөгүй харин хэлбэр нь өөрчлөгдөөд байна гэсэн үг. Жишээлбэл, сошиал медиа хөгжөөгүй байхад хүмүүс магадгүй харцаараа дурладаг байсан байх. Өнөөдөр харин сошиал хөгжөөд хүмүүсийн гоё сайхан зургийг, хаана хэрхэн амьдарч байгаа, юу эдэлж хэрэглэж байгааг нь харж байж сонгодог, бараг хайрладаг болчихсон байна. Хэн нэгэн хүн фэйсбүүкт өөрөөсөө өөр “дүрийг” бий болгочихоод түүнийг нь хүмүүс хараад татагдаад дурлаад байна гэдэг ч юм уу. Үнэн юм байхаа болиод ирэхээрээ хайр хүртэл хуурмаг болж байна.

4. Уг жүжиг нь зохиолч найруулагч хоёрын театрын тайзнаа тавигдаж буй анхны жүжиг.

5. Миний бичсэн зохиолоор дөрөөлж, алдартай жүжигчин, найруулагч л төрөөсэй гэж хүсдэг Зохиолч О.Элбэгтөгс: Жүжгийн зохиол гэдэг зохиолчийн гараас гараад найруулагчийн гарт орохоороо зохиолчийн гэхээсээ илүүтэй найруулагчийн санаа, авьяас, тайзны ур шийдлээр дамжин үзэгчдэд хүрдэг. Тийм болохоор энэ жүжиг А.Чингүн хэмээх авьяасла  залуу найруулагчийг нээсэн бүтээл болох байх гэж бодож байна. А.Чингүн бид хоёр уран бүтээлийн сайхан найзууд. Найз маань санааг нь анх хэлж, залуусын хайр дурлалыг арай өөр өнцгөөс харуулсан, цаг үеийнхээ мэдрэмжийг агуулсан байхаар бичээд өгнө үү гэсэн санал тавьснаар өнгөрсөн өвөл бичиж дуусгасан. Залуусын хайр дурлалыг арай өөр өнцгөөс харуулсан, цаг үеийнхээ мэдрэмжийг агуулсан зохиол болсон. Жүжиг бол тухайн дүрүүдээр дамжуулж зохиолч өөрийн санаагаа илэрхийлж, шууд үзэгчдэд хүргэх боломжтой урлаг. Мөн тайзан дээр шууд тоглогддог учраас эхэлсэн л бол жүжигчин хүн алдах эрхгүй хатуу урлаг. Хүн төрлөхтний ууган урлагуудын нэг болохын хувьд тайзны яриа, амьдрал дээрх хар яриа хоёрын харьцаа заагийг ялгаж салгах ёстой. Энэ мэтчилэн жүжиг бичиж байх явцдаа уран бүтээлчийн хувьд байнга хөгжиж байдаг учраас би драмын урлагт хайртай. Харин миний бичсэн зохиолоор дөрөөлж, алдартай жүжигчин, найруулагч л төрөөсэй гэж хүсдэг дээ.

6. Анх удаа драмын театрын жүжгийн дууг дуучин Ука дуулна.

7. Улсын драмын эрдмийн театрын нийт үзэгчдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг.

8. Сэтгэлийн хөөрлөөр бие биеэ шохоорхоод үүнийгээ хайртай эндүүрч хамт амьдардаг Залуу жүжигчин Д.Асардарь: “Надтай үлдээч” бол одоогийн нийгмийн дүр төрхийг залуусын хайр сэтгэл дээр тулгуурлаж харуулах романтик драмын жүжиг. Бид олон нийтийн сүлжээнд хэт автсанаас болоод үнэн зүйлд итгэхгүй, бидэнд итгүүлэхийг хүссэн зүйлд итгээд гэмгүй хэн нэгний амьдралыг сүйрүүлээд байна. Гэр бүл батлуулж байгаа залуус бодлоготой байгаасай гэж би хүсдэг. Сэтгэлийн хөөрлөөр бие биеэ шохоорхоод үүнийгээ хайртай эндүүрч хамт амьдардаг. Гэтэл өнөөх нь хайр биш байсныг хүүхэдтэй болчихсон хойноо ухаараад дунд нь хүүхэд өнчирч үлддэг асуудал өнөөгийн нийгэмд их байна. Тиймээс залуучууд бие биенээ сайн таних хэрэгтэй. Надад үнэнч, хэлсэндээ хүрдэг хүмүүс таалагддаг. Хэлсэндээ хүрдэг хүн итгэл даана, ямар ч зүйлд хариуцлагатай хандаж чадна. Итгэл байхгүй бол хайр, хүндлэл бүх юм байхгүй шүү дээ.

9. Улсын драмын эрдмийн театрын залуучуудын нийгэмдээ хүргэх дуу хоолой.

10. Энэ жүжгээр дамжуулан бодитоор амьдарч, бодитоор дурлахыг уриалж байна. Гар утсан дотроо 10 дурлалтай залуус байна. Нэг охиныг байнга хардаг, өөр охинтой чаталдаг, ахиад өөр бүсгүйтэй харилцдаг гэх мэт бид өөр ертөнцөд дурлаад байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITY
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
  • DR. UROLOGIST
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
Нийтлэлчид