Улаанбаатар 1c

Зургаан гэр бүл өргөө цагаан гэртэй боллоо

Erdenetsetseg 2019-09-19 10:28

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран өнгөрсөн мягмар гаригт зорилгот бүлгийн 6 гэр бүлийг өөрсдийн гэсэн өргөө цагаан гэртэй болгожээ.

Тодруулбал Б.Батжаргал нь эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хөлсний хашаанд гэр түрээслэн амьдарч ирсэн нэгэн. 12 дугаар хорооны иргэн С.Хишигмаа, П.Бат-Эрдэнэ, О.Ганзориг нар 1-5 насны хүүхдүүдтэй бөгөөд өөрийн гэсэн орон гэргүй, олон жил айлын хашаанд хамаатан садангийнхаа хамт түрээсийн гэрт амьдарч мөн хөдөлмөр эрхлэх боломжгүй айл өрхүүд байжээ. Өргөө цагаан гэрийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын удирдлага, дүүргийн хэлтэс, албадын холбогдох албаныхан оролцож өргөө цагаан гэр батламжийн хамт гардуулан өгчээ.

Мөн 13 дугаар хорооны иргэн Д.Пүрэвцэцэг, А.Хосбаяр нар 1-5 насны 5 хүүхэдтэй бөгөөд бага насны хүүхэдтэй болохоор хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй байжээ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид